ОХУ 2023 оны эхээр Молдавын нутаг дэвсгэрт довтлохоор төлөвлөж байна гэж тус улсын Тагнуул, аюулгүй байдлын албаны дарга Александру Мустеата хэлжээ. Энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эсэх нь Украин дахь дайны явцаас хамаарах аж. Тэрбээр “Молдавын нутаг дэвсгэрт довтлох эсэх нь сонин биш, харин хэзээ вэ гэдэг л байна. Нэг бол оны эхээр, үгүй бол хавраас” гэж хэлэв.
Албаныхан хэд хэдэн хувилбарт дүн шинжилгээ хийж үзсэн байна. ОХУ-ын арми Украины хойд нутгийг дайран, Молдав руу чиглэсэн хуурай замын дайралт хийж магадгүй гэж тэд үзжээ.
Приднестровын нутаг дэвсгэр дээр Европ дахь хамгийн том зэвсгийн агуулах байдаг. Молдав руу довтлох нь эдгээр зэвсгийг болзошгүй сөргөлдөөнд ашиглахтай холбоотой байхыг үгүйсгэхгүй аж. ОХУ тус бүс нутаг руу хуурай замын коридор байгуулах зорилготой. Энэ нь дайн эхлээд удаагүй байхад л яригдаж байсан сэдэв юм. Үүний тулд оросууд Одесса, Николайев, Херсон мужуудыг эзлэхээр төлөвлөж байсан ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй.
Эх сурвалж: ODESSA JOURNAL
Холбоотой мэдээ