Бритнигийн зургууд фэнүүдийг нь талцуулав

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Бритнигийн зургууд фэнүүдийг нь талцуулав

Бритнигийн зургууд фэнүүдийг нь талцуулав

Бритни Спирс хагас нүцгэн зургуудаа инстаграм хуудастаа олон удаа оруулж байв. Түүний аав 13 жилийн турш бүх хөрөнгийг нь захиран зарцуулах эрхтэй байсан. Консерваторын хугацаа дууссаны дараа тэр эрх чөлөөтэй болсноо тэмдэглэж, цахим орчинд үүнийгээ илэрхийлэх болжээ. Тэр энэ үйлдлээ тайлбарлахдаа “Өнөөдөр бид дэлхийтэй холбогдохын тулд, зорилгоо олохын тулд утас шагайцгаах болжээ. Гэхдээ хаанаас ирснээ бүү март. 41 нас хүрч байж эрх чөлөөгөө илэрхийлэх нь сайхан санагдаж байна. Өөрийгөө хайрлаж сурах нь миний зорилго болсон” гэжээ.

Инстаграмдаа түүний хэрхэн "аягладаг"-ийг нөхөр Сэм нь өмөөрч, “Иймэрхүү зүйл нийтэлснийхээ төлөө дээрэлхүүлж, доромжлуулдаг дэлхий дээрх цорын ганц хүн” гэж хэлсэн байна.

Түүний шүтэн бишрэгчид нүцгэн зургуудынх нь талаар янз бүрийн сэтгэгдэл бичжээ. Зарим нь түүнийг инстаграм хаягаа хакердуулсан байж магадгүй гэж хүртэл бодсон аж. “Ийм юм хийх тусам улам л галзуу харагдана”, “Энэ нэг л буруу байна даа, Бритни хаана байна?”, “Энд юу болоод байгааг яагаад хэн ч шалгахгүй байна вэ?”, “Түүний нүд юу ч илэрхийлэхгүй байна. Энэ бүхэн нэг л буруу байна” гэж олон хүн бичжээ.

Зарим нь “Түүний тэвчиж туулсан траумаг бодооч. Энэ нь түүнд тус болж чадаж байгаа бол ингэж л байг”, “Хүн бүр л түүний өмнөөс шийдвэр гаргадаг байсан, харин одоо тэр юу хүссэнээ хэлж, хүссэнээ нийтэлж байна”, “Та нар бүгд түүн рүү дайрах юм. Маш олон алдартан ийм зүйл хийдэг, хэн ч тэдэнд юу ч хэлдэггүй. Эмэгтэйчүүд юу хүссэнээ хийх эрхтэй. Хэрвээ тэр алдартай биш байсан бол хэн ч юм хэлэхгүй байсан” гэж эерэг талаас нь бичсэн байна.

Эх сурвалж: THE MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж