Нүүрсний хулгайч нартай сошиалаар “байлдаж” буй хүн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар. Тэрбээр өнөөдөр /2022.12.20/ нүүр номоороо дамжуулан “Нүүрсний хулгайн хэргийг эзэн биегүй болгох, жинхэнэ хулгайч нараас холдуулах, саармагжуулахын тулд өргөн хүрээтэй “гөлөг төөрүүлэх” ажиллагаа явж байна. Үнэнийг худал болгох, худлыг үнэн болгох ажил ч идэвхжиж байна. “Гөлөг төөрүүлэх” ажиллагааг хулгайч нар ихээхэн мөнгөөр зохион байгуулж байна. Их мөнгө зараад, нүүрсний хулгайгаа төөрөгдүүлж чадах уу? Үгүй л байх гэж их найдаж байна” гэж жиргэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг дуудаад, "Хотгор шанага"-ын асуудлаа шалгуулаад, нэрээ цэвэрлэчих гэх асуудал тавьсан тухай нийтлэлч А.Баатархуяг нүүр номоороо дамжуулан мэдэгдсэн. Энэ асуудалд сайд Ч.Хүрэлбаатар "Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг харагдаж байгаа энэ пост бол "гөлөг төөрүүлэх" ажиллагаа. Энэ хөлсний нөхрийн бичсэн үг болгоноос жонхуу үнэртэж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа "Тавантолгой"-н нүүрсний “эзэн” шиг л байлаа. Нүүрсний хулгайн зам бүхэн түүнийг чиглэх нь ойлгомжтойг дахиад хэлье. Гөлөг төөрөхгүй ээ" гэж хариу барьж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ