Хятад: Макроны айлчлалаас ихийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.21-нд нийтлэгдсэн

Хятад: Макроны айлчлалаас ихийг хүлээж байна

Хятад: Макроны айлчлалаас ихийг хүлээж байна

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Хятадад хийх айлчлалаас хоёр орны харилцаанд илүү том, эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байгаагаа Бээжин илэрхийлжээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногийн эхээр Францын талтай хийсэн цахим уулзалтын дараа хоёр талын харилцаанд эерэг өөрчлөлт гарна гэдэг хүлээлттэй байна гэсэн байна. Европын холбоо болон Хятадын хооронд сүүлийн жилүүдэд зөрчил нэмэгдсэн нь Бээжин, Парисын харилцаанд ч нөлөөлжээ.

Ван И хэлэхдээ, "Хятад улс нь Францтай  өндөр ээд хэмжээний яриа, хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлж,  харилцааны тогтвортой байдал, урьдчилан таамаглах боломжтой байдлыг бэхжүүлж, ирэх онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа ахиулахад түлхэц үзүүлэхийг хүсч байна" гэжээ.

Түүнчлэн Хятадын талаас Франц улстай худалдаа, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, ногоон эрчим хүч, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, технологийн салбаруудад өргөн хүрээнд харилцаагаа өргөжүүлж, бэхжүүлэх хүсэлтэй байгааг Ван И онцолсон байна.

"Хятад улс нь  Европын холбоон дахь Францын үндсэн байр суурийг хүндэтгэж, "Европын холбооны стратегийн бие даасан байдлын зарчмыг баримталж буй Францыг үнэлж байна" гэж тэрбээр хэлэв. Франц-Хятадын харилцаа геополитикийн ээдрээт нөхцөл байдал, олон улсын санхүүгийн сорилтууд дунд хувьсамтгай байдлыг даван туулсаар ирснийг Ван И мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Хятадын дарга Ши Жиньпиний өнгөрсөн сард Бали аралд Францын ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээ нь хоёр орны хооронд харилцан  итгэлцэл, ойлголцлыг сайжруулж, хамтын ажиллагааны нийтлэг суурийг өргөжүүлсэн гэж Ван И дүгнэсэн байна.

"Их-20" орны удирдагч нарын чуулганы дундуур болсон нүүр тулсан уулзалт нь Ши Жиньпин, Макрон нарын хувьд 2019 оноос хойших анхны хэлэлцээ байв.

Францын гадаад хэргийн сайдын зүгээс Европ-Хятадын харилцааг тогтворжуулах нь эдийн засгийн харилцан ашигтай байдалд хүрэхэд түлхэц болохыг онцолж, Европын хөрөнгө оруулагчдын өмнө Бээжинг үүд хаалгаа нээхийг уриалсан байна. Цахим уулзалтын үеэр Франц, Хятадын гадаад хэргийн сайд нар Хойд Солонгосын асуудлыг ч авч хэлэлцжээ. Хойд Солонгос нь энэ онд урьд өмнө нь байгаагүй олон тооны пуужинг харваж, туршсан нь хөрш орнуудыг түгшээж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэх болсон. Тэгвэл Хятад улс нь Хойд Солонгосын хувьд худалдааны гол хамтрагч, түнш орон билээ. 

Үүний зэрэгцээ Францын гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ, Украин дахь түрэмгийллийн дайныг зогсооход Оросыг удирдан чиглүүлэхэд Хятад улсын гүйцэтгэх үүргийг онцлон дурджээ. Тэрбээр Украинд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй бүрэн хэмжээний түрэмгийллийг зогсоож, хүрээгээ тэлэхээс сэргийлэхэд Хятад улс нь эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн байна. 

Хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлж буй гол зөрчлүүд нь ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл, Шинжаан дахь хүний эрхийн асуудлаас болж Европын холбооноос Хятадын албаныханд хориг тавьсан, Литва улсын бараа бүтээгдэхүүнд Бээжингийн талаас албан бус хязгаарлалт тавьсан болон Тайванийн хойгийг нэгтгэх Ши Жиньпиний зорилт зэрэг өргөн хүрээтэй. Үүнээс болж хоёр талаас хичээл зүтгэл гаргаж, урт яриа хэлэлцээгээр харилцааны зөрчлөө шийдвэрлэхийг зорьж байгаа ч үр дүн багатай.

Тухайлбал, энэ сард болох санал хураалтаар Дэлхийн худалдааны байгууллагад Бээжин хоёр суудал авахын эсрэг Европын холбооноос лоббидож байгаа төдийгүй  Хятадын албаныханд тавьсан хоригоо ирэх онд сунгах бололтой байна.

Бээжин нь Европын хүчнүүдийн стратегийн дархлаа, хараат бус байдлыг байнга шаарддаг нь Европын холбоо нь АНУ-ын гадаад бодлогын утсан хүүхэлдэй байхын эсрэг лобби юм. Үүний зэрэгцээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ч стратегийн хараат бус байдлын тухай 2017 оноос хойш ярих болсон бөгөөд энэ оны эхээр Вашингтонд айлчлахдаа ч АНУ-ын албаныхантай уг асуудлыг хэлэлцсэн байна. Тус айлчлалын үеэр Макрон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хоёр орны холбоотны гэрээг шинэчилсэн бөгөөд Хятадын сорилтод нэгдсэн бодлого баримтлахаа мэдэгджээ. Гэсэн хэдий ч энэ уулзалт нь Европын экспортод сөргөөр нөлөөлж буй АНУ-ын үйлдвэрлэлийг дэмжих Вашингтоны сүүлийн үеийн худалдааны бодлогод Европын холбооны  бухимдлыг шийдвэрлэхэд шийдвэртэй нөлөө үзүүлээгүй байна.

Одоогоор Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны Хятад улсад хийх айлчлалын тов тодроогүй байгаа ч тэрбээр ирэх онд Бээжинд зочлохоор төлөвлөж буйгаа Их-20 чуулганы үеэр илэрхийлсэн байна.  Франц, Хятад хоёр орон нь Европын холбооны түвшинд болон тус тусын харилцаанд эерэг өөрчлөлтийг хийхээр олон арга замыг эрэлхийлж байгаа аж. Тухайлбал, сүүлийн хоёр сарын хугацаанд Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель, Германы канцлер Олаф Шольц нар Бээжинд айлчилж, Ши Жиньпинтэй уулзсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж