2100 он гэхэд биологийн төрөл зүйлийн тал нь устана

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

2100 он гэхэд биологийн төрөл зүйлийн тал нь устана

2100 он гэхэд биологийн төрөл зүйлийн тал нь устана

Австрали, Европын эрдэмтэд 2100 он гэхэд дэлхий дээрх биологийн төрөл зүйлийн бараг тал хувь нь устаж үгүй болохыг хамтарсан судалгаагаар тодруулжээ. Тодруулбал, 2050 он гэхэд бүх ургамал, амьтны 10 хувь нь, улмаар энэ зууны төгсгөлд 27 хувь нь устана гэв. Энэ нь нөөцийг хэт их ашиглаж, газар ашиглалтын зорилгыг өөрчилсөн, хэт их ургац хураасантай, мөн агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.

Судалгааг Европын комиссын эрдэмтэн Жиованни Строна болон Австралийн Флиндерсийн их сургуулийн профессор Кори Брэдшоу нар ахалжээ.

Хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад манай гариг зургаа дахь удаагаа ийм устгалтай тулгарч байна. Олон улсын байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтад дурдсанаар 42100 гаруй төрөл зүйл устах аюулд оржээ. Профессор Брэдшоу “Өнөөдөр төрж буй хүүхдүүд 70 хүрэхдээ хамгийн жижиг шавжнаас эхлээд заан, коала баавгай зэрэг гайхамшигтай амьтад устаж үгүй болохыг харна” гэж хэлэв.

Нэг төрөл зүйл устаж үгүй болсноор түүнээс хамааралтай амьдардаг бусад төрөл зүйл нь амьдрах орчны өөрчлөлтөд өртөж устаж үгүй болох аюултай байдаг. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж зарим махчин амьтан идэх зүйлгүй болдогийг эрдэмтэд онцлов. Идэх зүйлгүй болсноор тэдгээр амьтан ч бас устах болно. Биологийн төрөл зүйл бүр ямар нэг байдлаар бусдаас хамаардаг гэдгийг энэ нь илэрхийлж байна. Ийн хамт устах нь дэлхийн биологийн олон янз байдлын алдагдалд томоохон хувь нэмэр оруулж буй. Тодруулбал, хамтдаа устах нь хамгийн эмзэг амьтдын нийт устах түвшинг зууны эцэс гэхэд 184 хувиар нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж