Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр гурван ихэр охин мэндэлжээ.
Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар ажиллаж, яаралтай кесаров мэс заслаар эх, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлсэн байна.
Гурван ихрийн хувьд ээжийнхээ зургаа дахь төрөлтийн ес дөх хүүхдүүд бөгөөд 35-36 долоо хоногтойдоо 1,700 грамм, 1,800 грамм, 1,900 грамм жинтэй тус тус мэндэлжээ. Нярайн их эмч Д.Отгонхишиг болон тасгийн хамт олон гурван ихэр охиныг 15 хоногийн хугацаанд хяналтдаа байлган, эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өчигдөр гэрт нь гаргажээ.
Холбоотой мэдээ