Хамгийн том нарны аймгийг олов

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Хамгийн том нарны аймгийг олов

HD 10180 одын гаригийн систем зураачийн нүдээр. ESO/L. Calcada

Одон орончид өнөө мэдэгдээд байгаа нарны аймгийг оруулалгүйгээр гаригийн системээс хамгийн томыг нь илрүүлэв. Хэрэв эрдэмтдийн гаргасан энэ баримт нотлогдвол HD 10180 одыг долоон гариг тойрч байх ёстой. Францын Дээд Провансийн одон орон судлах төвд болсон “Өөрийн зээрэнцгээр  эргэлдэх гаригсыг хайн судлах нь” (Detection and dynamics of transiting exoplanets) гэсэн  бага хурал дээр эрдэмтэд энэ нээлтээ танилцуулсан байна. Түүний товчлолыг Европын өмнөд обсерваторын (ESO) хэвлэлийн мэдээнд нийтэлжээ.

HD 10180 од нь Нарны аймгаас 127 гэрлийн жилийн алсад Өмнөд Гидра гэх ордод байдаг  ажээ. Эрдэмтэд зургаан жилийн турш түүнийг тойрон эргэлдэх гаригсын үүсгэсэн тэр нарны байрлалын өөрчлөлтийг судалсан байна. Судалгаандаа тэд Чили дэх  ESO -гийн Ла-Силла одон орон судлалын төвийн 3,6 метрын одон орны дуранд байрлуулсан  HARPS  спектрографыг ашиглажээ. Судалгаагаар уг одыг таван гаригийг тойрог замаар тойрдгийг баталгаатай болгосон байна. Үлдсэн хоёр гаригийг баталгаажуулахын тулд дахин судлах ажиглалт хэрэгтэй гэнэ.

Яг байгаа гэж батлагдаад буй таван гаригийн жин нь дэлхийн жингээс 13-25 дахин их гэнэ. Тэд HD 10180 одноос 0,06-1,4 одон орны нэгжийн (дэлхийгээс нар хүртлэх зайг нэг нэгж гэнэ) зайтай ба 6-600 дэлхийн хоногт тэд одоо тойрдог байна. “Эргэлзээтэй гэх хоёр гаригийн хувьд нэгнийх нь жин нь дэлхийн 65 жинтэй тэнцэх бөгөөд 2,2 мянган өдөрт одоо тойрдог гэнэ. Хоёр дахь нь дэлхийгээс ялимгүй хүнд бөгөөд жил нь 1,18 дэлхийн хоногтой тэнцэнэ. Хэрэв дэлхийгээс нар хүрэх зайг 100 гэвэл тэр гариг зууны хоёр хувийн л зайтай.

Одоогоор эрдэмтэд  гаригсийн 15 аймгийг тогтоогоод байна. Үүнээс өмнө таван гаригтай Cancri одын системыг хамгийн том гэж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж