"Бэлэг дүүрэн шинэ жил" урамшуулалт аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

"Бэлэг дүүрэн шинэ жил" урамшуулалт аян эхэллээ

"Бэлэг дүүрэн шинэ жил" урамшуулалт аян эхэллээ

Шинэ жилийн баяр угтаж, баяр дээр тань баяр нэмэхээр ХААН Банк бүх төрлийн кредит карттай харилцагч нартаа зориулан БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛТ АЯНЫГ зарлаж байна.

Хэрвээ та кредит карттай бол 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 31-ний өдрийг дуустал дараах сонгогдсон байгууллагуудад картаа уншуулан, 100,000-гаас дээш төгрөгийн худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5-10 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой бөгөөд онлайн худалдан авалтад ч энэхүү урамшуулал хамаарах болно. Өөрөөр хэлбэл, дараах байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ХААН Банкны ПОС машин дээр кредит картаа уншуулан 100,000-10,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалт хийгээд, 10,000-1,000,000 төгрөгийн буцаан олголт авах юм. Буцаан олголтын урамшуулалд хамтран ажиллагч байгууллагуудын мэдээллийг эндээс харна уу.

Баярын энэхүү урамшуулалт аянд орон нутгийн харилцагчдаа хамруулах зорилгоор орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг олон салбартай худалдаа үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Буцаан олголт авах нөхцөлийн талаарх мэдээллийг дараах хүснэгтээс харна уу.

Картын төрөлХувьНэг харилцагчид буцаан олгох доод дүнНэг харилцагчид буцаан олгох дээд дүнГүйлгээний доод дүнГүйлгээний дээд дүн
Platinum кредит карт10%10,0001,000,000100,00010,000,000
Glamour, Signature , Алтан кредит карт8%10,000800,000125,00010,000,000
Энгийн кредит карт5%10,000500,000200,00010,000,000

Буцаан олголтын урамшуулал 2023 оны 1-р сарын 10-ны өдөр таны харилцах дансанд шилжин орох бөгөөд хэдэн төрлийн карттай байхаас үл хамааран гүйлгээ хийсэн хамгийн өндөр сегментийн картанд харгалзах дүнгээр буцаан олголтыг тооцно. 1 харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 1,000,000 төгрөг байна.

Хэрвээ харилцагч та кредит карт шинээр захиалахыг хүсвэл өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандаарай. ХААН Банкны картууд хамгийн их урамшуулалтай.

ХААН Банк – Хамтын өсөлт төгөлдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж