"Говь" ХК Италийн алдарт дизайнер Жоржио Спинатай хамтарна

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

"Говь" ХК Италийн алдарт дизайнер Жоржио Спинатай хамтарна

41 жилийн түүхтэй үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК, загварын ертөнц гэгддэг Итали улсын алдарт дизайнер Жоржио Спинатай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Италийн болон бусад загварын ордны дизайнеруудтай хамтран ажиллаж байсан тэрээр өдгөө монгол ноолуурыг урладаг “Говь” брэндтэй хамтран, өөрийн уран сэтгэмжийг ноолууран утсаар илэрхийлэн урлахаар боллоо. Ингэснээр монгол малчны хотноос дундын дамжлагагүйгээр үйлдвэрийн аргаар боловсруулсан ноолууран утсаар итали дизайнерын ур ухаанаа шингээн урласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд уг хамтын ажиллагааны үр дүн оршиж байгаа юм.

 

"Говь” ХК “Ноолууран хувцсыг хүн бүрд” уриан дор “Загварлаг, чанартай, нийцэмжит үнэтэй ноолууран хувцсаа дэлхийд таниулж хүн бүрийг гоёно” хэмээсэн эрхэм зорилгоор ажиллаж байгаа билээ. Тус компани монгол ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхийд таниулж, байгаль орчинд ээлтэй, улс орныхоо эдийн засагт үлэмж хувь нэмэртэй, олны таашаал хүртсэн тогтвортой үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлж ирсэн юм.

Сүлжмэл хувцасны дизайнер Жоржиогийн бүтээдэг сүлжмэлийн утсыг ашиглан Dior, Giorgio Armani, LV, Max Mara болон Chanel зэрэг дэлхийн алдарт хувцас загварын брэндүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ урладаг байна.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж