Австрали улсын Мельбурн хотноо 2022 оны арванхоёрдугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан 16 дахь удаагийн Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн эгч дүү тамирчид амжилттай оролцжээ. Тэмцээний хоёр дахь өдөр эгч дүү тамирчид болох олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн, Б.Энхтамир нар 100 метрт өврөөр даллах сэлэлтээр уралдаж, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Б.Энххүслэн жилийн өмнөх ДАШТ-д 200 метрт өврөөр даллах сэлэлтээр 2:06.29 амжилт үзүүлж, 38-д эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа амжилтаа 10 секундээр ахиулж, 15-д эрэмблэгдэн, алтан медаль хүртэж байгаа тамирчнаас 3 секунд ын хойно орсон байна.
Түүний дүү Б.Энхтамир ДАШТ-ий тав дахь өдөр 100 метрт далайн гахай сэлэлтээр уралдаж, 57.02 амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Холбоотой мэдээ