Элон Маск “Твиттер”-ээс огцорч магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Элон Маск “Твиттер”-ээс огцорч магадгүй

Элон Маск “Твиттер”-ээс огцорч магадгүй

“Твиттер” платформын хэрэглэгчид Элон Маскийг захирлын албан тушаалаас нь огцруулах эсэхээр санал хураажээ. Тодруулбал, Элон Маск твиттер дэх 122 сая дагагчаасаа бууж өгөх эсэхээ асуухад тэдний 57.5 хувь нь Маскийг огцрохыг дэмжсэн байна. нийт 17.5 сая хэрэглэгч саналаа өгчээ. Тэрбээр санал асуулгаа хаахаасаа өмнө хүмүүсийн саналыг дагана гэж хэлжээ. Гэвч санал асуулга хаагдсан ч Маск хараахан тайлбар хийгээгүй байна.

“Тесла”, “SpaceX” компаниудын Гүйцэтгэх захирлаар ажилладаг технологийн салбарын акул Элон Маск “Твиттер”-ийг худалдаж авснаасаа хойш олны шүүмжлэлээс салахаа байсан.

Саяхан ажлаасаа гарсан “Твиттер”-ийн ажилтан хэлэхдээ “Маск өөрийгөө бидний мэдэж байсанчлан чадваргүй тэнэг хүн гэдгээ харуулж байна. Хөрөнгө оруулагчид нь одоо түүнийг харж байга. Түүний гарт эрх мэдэл өгөх нь зөв байсан уу гэдэгт тэд одоо эргэллзэж байна. Миний бодлоор тэр хөрөнгө оруулагчдын зүгээс дарамт шахалтад орчихоод, хүмүүсийн хүслээр болсон дүр үзүүлж, зориудаар энэ санал асуулгыг явуулж байна” гэжээ.

Харин “Binance” крипто биржийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао түүнийг огцрох хэрэггүй гэж хэлсэн байна. Чанпэн Жао нь “Твиттер”-ийн хөрөнгө оруулагчдын нэг юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж