Донецк хотын эмнэлэг Украины зэвсэгт хүчний халдлагад өртөж, нэг эмчлүүлэгч нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Донецк хотын эмнэлэг Украины зэвсэгт хүчний халдлагад өртөж, нэг эмчлүүлэгч нь нас баржээ

 

Донецк хотын Калинины нэрэмжит эмнэлэг галт зэвсгийн буудлагад өртсөний улмаас галд автсан тухай тус хотын засаг дарга А.Кулемзин мэдээлэв.

Буудлагын улмаас хүнд шархадсан өвчтөн нас барж, хэд хэдэн хохирогч дунд зэргийн хүнд байдалтай байгаа талаар өмнө нь мэдээлж байсан.

«Харамсалтай нь Калинины эмнэлгийн 6-р байрыг буудсаны улмаас гавлын болон цээжний хүнд гэмтэл авсан өвчтөн нас барлаа» гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын даргын үүрэг гүйцэтгэгч Денис Пушилин өөрийн Telegram сувагтаа бичжээ. Тэрээр талийгаачийн төрөл төрөгсөд, ойр дотнынхонд нь эмгэнэл илэрхийлэв.

Украины зэвсэгт хүчин Донецк руу байнга довтолж байгаа ба тухайн өдөр буюу 12-р сарын 18-нд Украины цэргүүд «Град» олон тооны пуужин хөөргөх системээс хотыг хэд хэдэн удаа галлаж, хүүхдийн байгууллагууд, техникийн их сургуулийн 2 оюутны байр, зочид буудлын нутаг дэвсгэр, «Донбасс-Арена» цэнгэлдэх хүрээлэн зэргийг гэмтээжээ.

Хяналт, зохицуулах хамтарсан төв дэх БНДАУ-ын төлөөлөгчийн газраас мэдээлсэнээр Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш БНДАУ-ын нутаг дэвсгэр дээр нийт 1939 иргэний дэд бүтцийн байгууламж, үүний дотор 102 эмнэлгийн байгууллага гэмтэн сүйрсэн байна. (энэ оны 11-р сарын 14-ний байдлаар). Үр дүнд нь 511 энгийн иргэн амиа алдсанаас 25 нь хүүхэд байсан бол 3740 энгийн иргэд шархдагдсанаас 234 нь хүүхэд байсан юм.

Эх сурвалж: РИА Новости

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж