Оросын тэрбумтан Дмитрий Зеленов учир битүүлгээр нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан Дмитрий Зеленов учир битүүлгээр нас баржээ

Оросын тэрбумтан Дмитрий Зеленов учир битүүлгээр нас баржээ

Оросын үл хөдлөх хөрөнгийн магнат Дмитрий Зеленов энэ сарын эхээр Францын Ривьерад найзындаа зочлох үедээ шатнаас унасны улмаас нас барсан талаар орон нутгийн хэвлэл болон Оросын бие даасан мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Францын "Var Matin" сонин өнгөрсөн Ням гаригт “Өдгөө 50 настай Зеленов Антиб хотод найзуудтайгаа хамт хооллож байгаад, гэнэт бие нь муудаж, шатнаас унан, толгойдоо хүнд гэмтэл авсан. Тэрээр Ницца хотын "Пастер" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэж мэдээлсэн байна.

Телеграм дахь бие даасан мэдээллийн суваг болох “Baza”-д “Зеленов хашлага мөргөж, толгойгоо хүчтэй цохисон” гэж мэдээлжээ. Хэрэг гарсны маргааш өглөө 07:00 цагийн орчимд орон нутгийн эрх баригчид найзуудад нь түүнийг ухаан оролгүй байсаар амьсгал хураасан гэж мэдэгдсэн байна. Тус суваг мөн Зеленов өмнө нь зүрхний өвчний улмаас судасны хагалгаанд орж байсан гэж мэдээлжээ.

"Var Matin" сонин “Антибийн цагдаагийн газар Зеленовын үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээлсэн байна.

Зеленов Европын хамгийн өндөр барилга байгууламжуудын нэг болох, Москвагийн 61 давхар “Triumf Palace Tower”-ийг барьсан “Дон-Строй” компанийн эзэн байжээ. Тус компани 2008 оны санхүүгийн хямралд нэрвэгдэж, Оросын төрийн өмчит ВТБ банкны  мэдэлд очихоос өмнө Зеленовын хөрөнгө 1.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, “Форбес” сэтгүүлээс зарладаг Оросын тэрбумтнуудын жагсаалтад багтаж байсан аж.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж