Хятад, Оросын байлдааны хөлгүүд Номхон далай руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын байлдааны хөлгүүд Номхон далай руу хөдөллөө

Хятад, Оросын байлдааны хөлгүүд Номхон далай руу хөдөллөө

Хятад, Орос улсуудын хамтарсан “Далайн хамтын ажиллагаа 2022” сургуулилалт Зүүн Хятадын тэнгист маргааш /2022.12.21/-аас эхэлж байна. Сургуулилалт арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

ОХУ-ын Номхон далайн флотын хүчнийхэн Владивостокийн зүүн эргээс хөдөлснийг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Тус улсын тэнгисийн хүчнийг төлөөлж Номхон далайн флотын урдаа барьдаг хөлөг Варьяаг, харуулын хөлөг онгоц Маршал Шапошников болон өөр хоёр байлдааны онгоц оролцоно.

Хятадын талаас дор хаяж есөн байлдааны хөлөг Номхон далайн баруун талаар өөр өөр чиглэлд орж иржээ. Нисэх онгоц тээгч Лиаонинг хөлөг болон пуужин устгагч Лхаса гэсэн бүрэлдэхүүн үүнд багтаж байна. Есөн онгоц бүгдээрээ хамтарсан сургуулилалтад оролцох эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Хятад улс өмнөх жилээсээ илүү олон онгоц сургуулилалтад оролцуулж байна. Лиаонинг хөлөг Мияако хоолойгоор дамжин Зүүн Хятадын тэнгисээс Номхон далайн баруун хэсэг рүү явсныг Япон баталжээ.

Энэхүү сургуулилалт нь хоёр улсын тэнгисийн цэргийн хамтын ажиллагаанаас гадна Ази-Номхон далайн бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой. “Далайн хамтын ажиллагаа 2021” нь Номхон далайн баруун хэсэгт Хятад, Оросын хийж буй анхны сургуулилалт юм.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж