"Грийн групп" дэлхийн уулзах цэг Истанбулд салбар компаниа нээлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

"Грийн групп" дэлхийн уулзах цэг Истанбулд салбар компаниа нээлээ

"Грийн групп" дэлхийн уулзах цэг Истанбулд салбар компаниа нээлээ

Эдийн засгийнхаа далайцаар дэлхийд 19 дүгээрт эрэмбэлэгддэг Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Истанбул хотод Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” өөрийн салбар компаниа албан ёсоор нээлээ. Тодруулбал, нийт 84.1 сая хүн амтай, 720 тэрбум ам.долларын эдийн засаг бүхий, Ази, Европыг холбосон Турк улсын зах зээлд албан ёсоор тоглогч болон гарч ирэв.

Нөхөн сэргээгдэх байгалийн баялагт инновац шингээн, ялгарал бүхий үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Грийн Групп”-ийн дэлхийн зах зээлд, үндэстэн дамнасан групп компани болох эхний алхам хэмээн энэ үйл явдлын ач холбогдлыг тодотгож болно. Талын Монгол, Лапша, Слава, Сакура зэрэг нийт 15 брэндийн дор 500 орчим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, дотоодын зах зээлд тасралтгүй нийлүүлж, мөн “Грийн Констракшн Девелопмент” компаниар дамжуулан барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт “Актив Гарден” төсөл хэрэгжүүлэн, “Грийн Файнанс” компаниар санхүү, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” өдгөө дэлхийн зах зээлд гарч байна.

2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Монгол, Туркийн гадаад худалдааны нийт эргэлт ердөө 74.1 сая ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд үүний 2.9 сая ам.долларыг Монгол Улсаас Туркийн зах зээлд нийлүүлсэн экспорт бүрдүүлж байгаа юм. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Турк улс дахь “Грийн Групп”-ийн салбар компаниас “Талын Монгол” брэндийн Шүдэн уулын жамц давс болон үхэр, хонины махыг тус улсын зах зээлд эхний ээлжинд нийлүүлэхээр зэхэж байна.

ҮНДЭСНИЙ БРЭНД БҮТЭЭГЧ “ГРИЙН ГРУПП” ТАЛЫН МОНГОЛ БРЭНДИЙГ ТУРКИЙН ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ

Монгол орны баруун хязгаар, Увс аймгийн Давст суман дахь Шүдэн уулаас олборлож, инновац шингээн үйлдвэрлэж буй Талын Монгол брэндийн Шүдэн уулын жамц давс болон махны чанар, үзүүлэлтээр тэргүүлдэг зүүн аймгуудаас бэлтгэсэн үхэр, хонины махыг “Грийн Групп” Турк дэх салбар компаниараа дамжуулан тус улсын зах зээлд экспортлохоор төлөвлөж байна. Өмнө дурдсанчлан нийт 84.1 сая хүн амтай Турк улсын нэг жилийн давсны хэрэглээ 160 орчим мянган тонноор хэмжигдэх ба энэхүү хэрэглээний багагүй хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг аж. Тийм ч учраас байгалийн нөхөн сэргээгдэх баялагт инновац шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Грийн Групп” Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, зах зээлийг тэлэх эхний боломжийг давс болон махны экспортоор эрэлхийлж байна. Үр дүнд нь Монгол Улсын экспортод шинэ гарц нээгээд зогсохгүй, эдийн засагт үлэмж хэмжээний эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

Турк улс даяар тархан байршсан нийт 40 мянган агуулахаар дамжуулан 10 мянган сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлж, борлуулдаг Туркийн худалдааны тэргүүлэх компани “Талын Монгол” брэндийн үхэр, хонины мах болон Шүдэн уулын монгол давсыг Туркийн зах зээлд түгээх ажлыг гардан хариуцаж байна. Тэрчлэн судалгаа, стратеги, брэнд зөвлөхөөр мөн тус улсын компани ажиллаж, өдгөө “Грийн Групп” Туркийн зах зээлд бүтээгдэхүүн экспортлох бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгааг энд тодотгоё. “Дэлхийд хамтдаа төлөөлнө” уриаг баримтлан үйл ажиллагаа явуулж буй “Грийн Групп” эхний ээлжинд мах, давс, улмаар эх орны хөрсөнд ургасан эрүүл, нөхөн сэргээгдэх баялагт инновац шингээн үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнүүдийг үе шаттайгаар экспортлохоор зэхэж байна. Ингэхдээ дотоодын 100 аж ахуйн нэгжийг нэг цонхны бодлогоор нэгтгэж, Туркийн зах зээлээр дамжуулан дэлхийд хамтдаа төлөөлөхийг зорьж байна. Улмаар Туркээс гадна стратегийн ач холбогдол бүхий таван улсад салбар компани байгуулж, үндэстэн дамнасан групп компани болох зорилго бий.

МОНГОЛ, ТУРКИЙН БИЗНЕСИЙН ХАРИЛЦААГ ТЭЛНЭ

Экспорт, гадаад худалдааны зах зээлийг тэлээд зогсохгүй Турк дэх салбар компаниараа дамжуулан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг “Грийн Групп” зорьж байна. Юуны өмнө, хүнс, барилга, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн салбарт тус групп компани Туркийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ. Ингэхдээ Турк улсын бизнесийн компаниудад хөрөнгө оруулахаар зэхэж буй аж. Хөгжиж буй Монгол Улс урьд дэлхийн зах зээлээс, дэлхийн улс орнуудаас хөрөнгө оруулалт татдаг байсан бол үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” Туркийн, цаашилбал дэлхийн зах зээлд үндэсний хөрөнгө оруулагч болон гарч байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт хүсэж, төслөө танилцуулсан Туркийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан СТРАТЕГИЙН эхний ТҮНШҮҮД-дээ хөрөнгө оруулаад байна.

Эцэст нь тэмдэглэхэд, Истанбул хотноо байгуулсан “Грийн Групп”-ийн салбар компани Монгол болон Турк улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд тэлэх томоохон боломжийг ийнхүү бүрдүүлж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хамтарч дэлхийд хамтдаа төлөөлөх амбиц, алсын хараатай “Грийн Групп”-ийн олон улсад хийж буй энэхүү алхам зөвхөн нэг групп компани, түүний ажилтан, түншүүдийн түвшинд бус, харин нийт Монгол Улсын эдийн засагт өргөн далайцтайгаар нөлөөлөх бодлогын алхам болохыг энд тодотгоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж