Увсын Сагил суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

Увсын Сагил суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увсын Сагил суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 36 километрийн зайд Улаанбаатарын цагаар 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 06:24:07 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Өмнө нь тус сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдрийн 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлж байв.

Энэ сарын 8-ны 07:59:06 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 22 километрийн зайд мөн 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж