Дэлхийн ой тогтоолтын спортын холбоо (ДОТСХ) Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнийг энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын оюун ухааны академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд 24 орны 500 гаруй шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ.
Монгол Улсын найман тамирчин ой тогтоолтын олон улсын мастер цолны болзол хангасан байна. Тэдний зургаа нь ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцжээ. Тодруулбал, Г.Наранцацрал, Н.Нандин-Учрал, З.Намуун, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Дөлбаяр, Э.Үүрийнцолмон, Э.Хишиг-Эрдэнэ, Ц.Номин-Эрдэнэ нар ой тогтоолтын олон улсын мастер болсон байна.
Холбоотой мэдээ