Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд амаржсан ээж төрөх үед эмчийн буруугаас болж нярай хүүхдийнх нь дагз зүсэгдсэнд гомдолтой байгаагаа өчигдөр цахим хуудаст бичсэн. Энэ асуудалд ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Цолмон тайлбар өглөө.
Тэрбээр, wахим хуудаст тавьсан мэдээллийг харсан. Тухайн эмэгтэй 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд ЭХЭМҮТ-д амаржсан юм байна. Бид өвчний түүхийг судалж үзлээ. Төрөлт хэвийн явагдсан, хүүхэд эрүүл саруул одоо гурван настай.
Төрөлтийн түүхээс харахад төрөлтийг эрчимжүүлэх зорилгоор ураг орчмын шингэн хальслах ажилбар хийгдсэн бичлэг байна. Ураг орчмын шингэнгүй байсан учир ажилбар хийхэд зурагдах шарх үүссэн.
Энэ ажилбарыг олон улсад нэг л стандартаар хийдэг. Манай эмч мөн тэр стандартаар ажилласан. Ээжийн бичсэн шиг бритвагаар зүсээгүй, нэг мл-ийн урттай зориулалтын ариун зүү ашигладаг.
ЭХЭМҮТ нь 700 орчим ортой, өдөрт 30 орчим эх төрүүлдэг. Манай эмнэлэгт жилд 10 мянга орчим ээж амарждаг.
2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар 9000 орчим эх амаржаад байна. 21 аймаг, нийслэлийн хүндрэлтэй ээжүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт 600-700 хүнд үйлчилдэг. Шаардлагатай тохиолдолд ураг орчмын шингэн хальслах ажилбар хийж байгаа. Дахин гомдол гараагүй. Тухайн ээжид харилцааны хувьд эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд хамт олныхоо өмнөөс уучлал хүсч байна гэв.
Zochin 2022-12-19 147.161.194.109
Хэн ч үнэмшихгүй тайлбар байна. Эмчийн болхи үйл ажиллагаанаас болсон алдаа гэдэг нь тодорхой байна.
Нэргүй 2022-12-19 103.80.211.206
2014 онд I эмнэлэгт хийсвэрт ороход миний хүүхдийн толгойг зүссэн байсан. метилин түрхээд малгай өмсүүлсэн байсан. малгай нь наалдаад салахгүй байсныг санахаар дотор шархирч хамаг биш салганадаг шүү. уучлалт ч гуйгаагүй дээ. 1 өрөөнд байлгаад эмч ч орж ирдэггүй байсан. одоо сорви нь томорсоор байдаг. энэ мэт алдаа гарах ёстой юм уу? ураг орчмын шингэнгүй болхоор зүсэх нь зөв юм уу??? стандарт нь зүсэхийг зөвшөөрдөгиймуу? хариулт үнэхэээрийн таалагдсангүй. дотор муухайрчийна.
zochin 2022-12-19 192.82.84.117
zuseh n zov gesen ug yumaa daa