Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд хэрэгтэйгээ танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд хэрэгтэйгээ танилцаж байна

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд хэрэгтэйгээ танилцаж байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нар Хөгжлийн банкны хэргээр удахгүй шүүгдэх нь ээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тайлбарлаж байгаагаар дээрх нэр бүхий гишүүд шүүгдэгч статус руу шилжсэн байна. Авлигатай тэмцэх газраас хэргийг шалгах шатанд саад учруулаагүй тул хэргийнхээ материалтай танилцаж буй аж. Удахгүй шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдах болжээ. Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурал хийх үндэслэлтэй гэж үзвэл гэм бурууг тогтоох шүүх хурал зарлах аж. Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь хүчингүй болж, Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн ял оногдуулах шүүх хурал болж, процесс үргэлжлэх юм байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхад нь Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан нь танил талдаа зээл олгож, давуу эрх бий болгосон гэх дуулианд холбогдож, Авлигатай тэмцэх газар /АТГ/хэргийг шалгаж буй.

АТГ нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын дарга асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээхэд нөлөөлсөн гэж үзэн, яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнгөрсөн хавар УИХ-аар хэлэлцүүлэхэд гишүүдийн олонх нь “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзэж байсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж