769,738 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.20-нд нийтлэгдсэн

769,738 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 392,235,591 төгрөгийн үнийн дүн бүхий 769,738 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи ХК (UYN +15.00%), "Монголын цахилгаан холбоо ХК (MCH +14.98%) болон "Булигаар ХК (MBG +14.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал ХК (EER -12.40%), "Жуулчин дюти фрий ХК (SUL -7.08%) болон "Сэндли ББСБ ХК (SEND -4.02%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 48590 ширхэг нэгж эрхийг 17,284,579 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5,015 ширхэг үнэт  501,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1 хувиар өсөж, 36937.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,754,192,529,458 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж