Токиод нарны зайн хураагуургүй шинэ байрыг комисс авахгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Токиод нарны зайн хураагуургүй шинэ байрыг комисс авахгүй

Токиод нарны зайн хураагуургүй шинэ байрыг комисс авахгүй

Японы нийслэл Токио хотод ирэх 2025 оны дөрөвдүгээр сараас хойш шинээр баригдсан байранд нарны зайн хураагуур суурилуулаагүй бол улсын комисс хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргажээ. Айл өрхийн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг нарны зайн хураагуураар хангах зорилго тавьж байгаа аж.

Японы нийслэлд барилгын үйл ажиллагаа явуулдаг 50 орчим томоохон группууд байдаг бөгөөд тэднийг шинээр барьж буй байрандаа 2000 кв/метр хүртэлх хэмжээтэй нарны зайн хураагуурыг суурилуулахыг шаардах гэнэ.

Одоогоор Токиод баригдсан хуучин барилгуудын 4 хувьд нь л нарын кайн хураагуур суурилуулах боломжтой байгаа аж. Японы нийслэл 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2000 оны хэмжээнд хүргэж бууруулахаар зорьж байгаа аж.

Япон улс нь нүүрсхүчлийн хийн ялгарлаар дэлхийд тавдугаарт ордог бохирдуулагч орон юм. 2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш тус улс нь нүүрсний цахилгаан станцуудаас хэт хамааралтай болжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж