ОХУ: Фронт руу урлагийн бригад илгээнэ

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

ОХУ: Фронт руу урлагийн бригад илгээнэ

ОХУ: Фронт руу урлагийн бригад илгээнэ

Фронтод тулалдаж буй цэргүүд рүү хөгжимчид, дуучид болон циркчидийг илгээж, тэдний сэтгэл санааг өргөнө гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Урлагийн бригад хэдийнэ байгуулагдсаныг Их Британийн тагнуулын мэдээлэлд дурдсан байна. Уг кампанит ажлын хүрээнд бригадад хөгжмийн зэмсэг хандивлах аян зохион байгуулагджээ. Гэвч асар их хохирол амссан, цалин хөлс муутай, техник хэрэгсэл дутмаг, удирдлага муутай байгаа цэргүүдийн анхаарлыг урлагийн бригад сарниулж чадах эсэх нь тодорхойгүй. Бригадийн бүрэлдэхүүнд цэргүүдээс гадна цэргийн албанд сайн дураараа элссэн мэргэжлийн уран сайханчид багтана.

Цэргүүдийн сэтгэл санааг дэмжих зорилгоор зохион байгуулалттай ийм арга хэмжээ авах нь түгээмэл бөгөөд эртний түүхтэй аж. Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайны үед Улаан армийн цэргүүдэд 2000 орчим хүний бүрэлдэхүүнтэй бригад илгээж байв. Энэ нь Зөвлөлтийн үеийн үзэл баримтлалтай нягт холбоотой гэж Их Британийн албаны хүмүүс мэдэгдэж байна.

Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу фронт дахь цэргүүдтэй уулзсан гэх мэдээлэл байна. Тэрбээр бүс нутгуудаар тойрон нисч, Оросын анги нэгтгэлүүдийн байрлалыг шалгажээ.

Харин Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватыи хэлэхдээ “Түүнийг дайны талбарт аялахуйц тийм зоригтой гэдэгт би үнэхээр итгэхгүй байна” гэв. Шойгу цэргийн нисдэг тэргээр нисч буй богино бичлэгийг ОХУ-ын Батлан хамгаалах яам нийтэлсэн боловч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC, KIYV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж