Мишээл экспо төвд байрлах “Мишээл валкинг стрийт”-д Монголын хамгийн том тогоотой цуйвангийн өдөрлөг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт зохион байгуулагдлаа. Үндэсний брэнд бүтээгч Грийн Групп, “Лапша” брэндээс “Мишээл валкинг стрийт”-тэй хамтран тус өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Монгол Улсын мастер тогооч Ц.Мэнджаргал /Мико/ тэргүүтэй тогоочдын бүрэлдэхүүн хагас тонны хэмжээтэй ширмэн тогоонд цуйван хийж, “Мишээл валкинг стрийт”-д хөл бөмбөг үзэхээр ирсэн зочдыг дайллаа. Тогооч Ц.Мэнджаргал өдөрлөгийн талаар ярихдаа “Том тогоонд цуйван хийнэ гэдэг амаргүй юм байна. Гэхдээ цуйван амттай байна гэж ирсэн зочид урам өгч байгаад баярлаж байна. Цуйвангийн орцонд ”Лапша” брэндийн хэрчсэн гурил, лууван, манжин, сонгино гээд байгалийн цэвэр бүтээгдэхүүн орсон учраас зочдод таалагдсан” гэв. Монголын хамгийн том тогоотой цуйвангийн өдөрлөгт 1500 гаруй хүн ирж, цуйвангийн амталгаанд оролцжээ.
Өдөрлөгийг зохион байгуулагч “Лапша” брэнд нь энгийн, гоньдтой, бүхэл үрийн гурилтай, хүрэн манжинтай, борцтой гэсэн 5 төрлийн хэрчсэн гурил үйлдвэрлэж байна. “Лапша”брэндийн хэрчсэн гурилын үйлдвэр нь эрүүл ахуйн шаардлага хангасан, Олон улсын чанар стандартын ISO 9001, ISO 22000, ISO 14001, OHSAS 18001 стандартуудыг нэвтрүүлсэн үндэсний хэмжээний хүчин чадал өндөртэй Монголын хамгийн том хэрчсэн гурилын үйлдвэр юм.
Холбоотой мэдээ