МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцлээ

МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.19/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ.

Үндэсний хэмжээнд нийгмийн бүлгүүдийг оролцуулсан чуулган, зөвлөгөөн зохион байгуулах шаардлагатай гэж үзээд “Нийгмийн зөвшилцөл”-ийн Үндэсний чуулганыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ чиглэлд бэлтгэл ажлыг хангаж, нийгмийн олон төлөөллийг оролцуулахад онцгой анхаарч ажиллах УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар тогтлоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Манай бүлгийн таван гишүүн бүлэгт санал гаргасан. Тэд өөрсдөө ч саналаа хэллээ, гишүүд мөн санал хэлсэн. Ер нь нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүс шалгуулъя гэдэг зүйл дээр тогтлоо. Бидний ойлгож байгаагаар прокурор, АТГ, цагдаа, тагнуул хамтарсан том ажлын хэсэг гарсан юм билээ. Энэ хүрээнд шалгах зүйл зөндөө гарч ирэх байх. Тиймээс намын дарга өнөөдрийн хуралдаанд бүлгийн гишүүд хэрвээ нэр холбогдсон тохиолдолд шалгуулна гэдэг зүйл дээр чиглэл өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж