Ираны эрх баригчид Оскарын шагналт жүжигчнээ баривчлав

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Ираны эрх баригчид Оскарын шагналт жүжигчнээ баривчлав

Ираны эрх баригчид Оскарын шагналт жүжигчнээ баривчлав

Ираны эрх баригчид улс даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын талаар худал мэдээлэл тараасан гэж өнгөрсөн Бямба гаригт улсынхаа хамгийн алдартай жүжигчдийн нэгийг баривчилсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

“IRNA” агентлагийн мэдээлснээр, Оскарын шагналт, "Худалдаачин" киноны од Таране Алидоости, эсэргүүцлийн жагсаалын үеэр гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр саяхан цаазлуулсан иргэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа Инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлснээсээ хойш долоо хоногийн дараа ийнхүү саатуулагдсан байна. Шүүхээс түүнийг иранчууд, ялангуяа хэд хэдэн алдартныг өдөөн хатгасан утгатай мэдээлэл түгээсэн хэргээр дуудаж, баривчилжээ.

Өдгөө 38 настай жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудастаа “Олон улсын байгууллагууд, Иранд цус урсгаж буйг харсаар байж ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хүн төрөлхтний гутамшиг юм" гэж бичсэн байна. Ираны шүүх иргэн Мохсен Шекариг Тегераны гудамжийг хааж, улсын аюулгүй байдлын албаны ажилтан руу хутга барин дайрсан хэрэгт гэм буруутайд тооцож, арванхоёрдугаар сарын 9-нд цаазалжээ.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн арваннэгдүгээр сард Ираны алдарт жижигчин Хенгаме Газиани, Катаюн Риахи нарыг эсэргүүцэгчидтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн хэргээр баривчилсан аж. Мөн өнгөрсөн сард Ираны хөлбөмбөгч Вориа Гафуриг “Хөлбөмбөгийн шигшээ багийг доромжилж, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийсэн” гэж буруутган баривчилсан бөгөөд удалгүй гурвууланг нь сулласан байна.

Жүжигчин Алидоости өнгөрсөн есдүгээр сараас хойш эсэргүүцэгчидтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа Инстаграм хуудсаараа дамжуулан гурван ч удаа ил тод илэрхийлжээ. Ираны эрх баригчид түүний 8 сая орчим дагагчтай Инстаграм хуудсыг хаасан байна.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS, YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж