Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн

Х.Нямбаатар: Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэсэн

Нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага тооцох шаардлага тавьж буй жагсагчид төв талбайд 16 дахь өдрөө жагсч байна.  Жагсагчдын зүгээс тус хэрэгт нэр холбогдсон зарим хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Тэрбээр "Хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиас гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод огцом өөрчлөлт орууллаа. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтныг төрийн өндөр дээд албан тушаалтантай адилтгаж, ялын өршөөлд үзүүлэхгүй байх талаар хуульд өөрчлөлт оруулсан.

Жагсагчдын зүгээс тавьсан дараагийн шаардлага болох нууц гэрээнүүдийг ил болгож, “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн бүх гэрээг ил тод болгосон.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох талаар ажлууд ч хийгдэж байна.

Би сүүлдээ жагсагчдын тавьж байгаа шаардлагыг ойлгохоо больж байна" гэсэн тайлбар өгсөн мөн.

Х.БАТТУЛГЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН ТОГТООЛ БАТЛАГДСАН

Мөн жагсагчдын талаар "Жагсагчдын лайвыг үзэхэд Засгийн газар огцор гэж байсан. Тиймээс энэ жагсаалыг улс төрийн өөр зорилготой байна гэж хардаж байна. УИХ-ын гишүүний халдашгүй эрхийн тухайд төрийн дархлааны асуудал яригдаж байна. УИХ 76 гишүүнтэй. Гишүүд тангаргаа өргөснөөр төрийн анхдагч дархлаа үүсдэг. Хэрэв гишүүн яллагдагчаар татагдсан тохиолдолд мөрдөгчийн дуудсан цагт очих, шаардлагатай мэдээллийг гаргах өгөх үүрэг хүлээнэ. Энэ үүрэгт саад учруулж байгаа тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана.

Шалгагдаж байгаа хүмүүст хилийн хориг тавихгүй байгаа асуудлыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тодруулах нь зөв байх. Бидэнд ирсэн мэдээллээр, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан тогтоол батлагдсан.

Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараах хойшлуулсан арга хэмжээг авна. Таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг тухайн хүний хувийн байдалд тохируулж хэрэглэнэ. Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг хийж магадгүй үед хувийн батлан даалтад гаргах, гадаад руу зорчих эрхийг хязгаарлах, барьцаа авах гэх мэт. Х.Баттулгын тухайд өчигдөр нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт бичгээ өгч түүнд үндэслэж мөрдөгч таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулсан гэж ойлгосон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж