2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 454,719,363 төгрөгийн үнийн дүн бүхий 605,948 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +14.67%), "Монгол савхи" ХК (UYN +14.19%) болон "Материалимпекс" ХК (MIE +12.62%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булигаар" ХК (MBG -10.96%), "Сонсголон бармат" ХК (SSG -10.20%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 113,176 ширхэг нэгж эрхийг 57,018,468 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 5,000 ширхэг үнэт 500,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.9 хувиар буурч, 36570.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,763,392,721,273 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ