Пафф Дидди ихэр охиндоо хос “Range rover” бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Пафф Дидди ихэр охиндоо хос “Range rover” бэлэглэв

Пафф Дидди ихэр охиндоо хос “Range rover” бэлэглэв

Реппер Пафф Диддигийн ихэр охин 2006 оны арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн. Охидыг Д’Лила, Жесси гэдэг. Төрсөн өдрийн тансаг үдэшлэг өчигдөр /2022.12.18/ болох үеэр Пафф Дидди охиддоо хос “Range rover” машин бэлэглэлээ. Яг ямар загварын “Range rover” болох нь батлагдаагүй байгаа ч 2022 оны шинэ загварууд 44700-215500 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Өдгөө 53 настай Пафф Дидди хүүхдүүддээ болон бусад хүнд хэт үнэтэй бэлэг өгч, олныг гайхшруулж байсан удаа олонтой. Тухайлбал, 28 настай хүү Жастин Комбсдоо 360 мянган ам.долларын үнэтэй “Maybach” машин бэлэглэсэн. Тус машинаа “MTV”-ийн “Super Sweet Sixteen” шоуны үеэр өгч, гэнэтийн бэлэг барьж байв. Тухайн үед Жастины төрсөн өдрийн үдэшлэгт Снүүп Догг, Лил Ким зэрэг алдартан хүрэлцэн ирж байсан.

Ахынхаа нэгэн адил Д’Лила, Жесси нар ч бас төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэв. Охид мөнгөлөг өнгийн жампсьют болон нүдний шилээр ижилссэн. Хэсэг хугацааны дараа тэд харанхуйд фосфортдог, футуристик загварын хувцастай гарч иржээ. Тэд инстаграм дээр 565 мянган дагагчтай.

Пафф Диддигийн долоо дахь хүүхэд хэдхэн хоногийн өмнө төрсөн. Төрөөд удаагүй охины нэрийг Хайр буюу “Love Sean Combs” гэдэг. Түүнчлэн экс найз бүсгүй Сара Чапмэнээс төрсөн 15 настай Шанс Комбс болон Ким Портероос төрсөн Жесси Жэймс Комбс гээд Дидди нийт долоон хүүхэдтэй.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж