"Эцэст нь би ялсан мэт боловч навсайсан нэг амьдрал л үлдлээ"

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

"Эцэст нь би ялсан мэт боловч навсайсан нэг амьдрал л үлдлээ"

"Эцэст нь би ялсан мэт боловч навсайсан нэг амьдрал л үлдлээ"

Иргэн  С.Шаарийбуу хуульч Б.Баяр болоод дүүгийн хамт Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр /2022.12.19/ мэдээлэл хийлээ.  Тэр хэлэхдээ "Миний охин Ш.Алтантуяа яг л тухайн цаг үеийг залуусын адил амьдрах гэж зүтгэж, өөр өөрсдийн замаар, мэддэг чаддаг зүйлээрээ зүтгэж явсан. Би охиноо их санадаг.Санахгүй байхын ч арга байхгүй. Өнөөдөр түүнийгээ дурсаж нэг минут хүндэтгэл үзүүлье. Охиныхоо төлөө  Малайзын мангасуудтай нүүр тулсан юм. Би тэр улсыг ардчилсан, хүмүүнлэг, шударга орох байх гэж анх итгэж очсон. Харамсалтай нь, бодит байдал дээр бохир болгонтой нүүр тулсан.  2006 оноос-2018 он хүртэл 12 жил охиныг минь зүй бусаар хөнөөсөн хэрэгтнүүдэд хариуцлага тооцуулах гэж багагүй тэмцлээ. Энэ аймшигт аллагыг үйлдсэн офицерууд нь баригдан хийсэн үйлдлээ зааж өгөхдөө нэг л зүйлийг хэлдэг байсан. Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр бид Багиндад туслах гэж. Түүнтэй бид мөнгөөр тохирсон гэх мэдүүлэг өгдөг байсан. Гэтэл 2012 оноос мэдүүлгээ өөрчилсөн.  Малайзын төрийн бүхнийг мэддэг хүний тушаалаар бид цэргийн хүн учраас үүрэг биелүүлсэн гэж мэдүүлдэг байсан" гэв.

Түүнчлэн "Харин хуучин сонгууль болж, хуучин Ерөнхий сайд Р.Назывын засагласан нурснаар хэрэг илрэхэд дөхөмтэй болсон.  Монголын олон иргэн Малайзад амь насаа алдсан, хийгээгүй гэмт хэргийнхээ төлөө гүтгэгдсэн, хүний наймааны золиос болцгоосон.  Ямар ч гэсэн эцсээ хүртэл охиныхоо төлөө явна гэж зүтгэсэн.

Малайзад гэмт хэрэгтнүүдийн, гэмт хэргийн золиос болж баривчлагдсан  монголчууд өвдгөө цоортол цементэн шалан дээр сууж, төрийн дууллыг нь тэдний хэл дээр уншдаг юм билээ. Ийм хүн маш олон байдаг. Надтай уулзсан хүн ч бий.

12 жилийн хугацаанд тухайн үеийн төрд үйлчилдэг шүүх, цагдаа, тэдэнд зөвлөдөг гадаад, дотоодын мэргэшсэн хуулийн томоохон фермүүд бүхэл бүтэн институт бүгд эрх мэдлийн талд зогссон. Харин  нөгөө талд нь хохирогч би ганцаараа, тухайн үед "Энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж мэднэ шүү. Чи тэвчээртэй байгаарай. Эрүүгийн хэргийг чинь би тууштай шийдэж өгнө" гэж Малайзын өмгөөлөгч надад хэлж байсан.

Охин минь баригдахын өмнөх өдөр мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Р.Багинда холбоотой шүү гэж найз нартаа хэлсэн байсан.  Аллагыг үйлдсэн офицеруудын нэг нь нутагтаа, харин нөгөө нь Австралид байгаа. Тэд мэдүүлэгтээ ”Манай ерөнхий сайд өрөөндөө дуудаж, Малайзын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна гэж даалгасан талаар" хэлдэг.  Захиалгат хүн амины хэрэг хийснийхээ төлөө тэд 300 сая ринггит авсан гэж мэдүүлсэн байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан.  Тиймээс Р.Багиндад ял эдлэхгүй байх. .Харин иргэний хариуцагчаар гэм буруутайг тогтоосон.  Шүүхээс гаргасан хохирлыг тэд барагдуулах байх. Эцэст нь би ялсан мэт боловч навсайсан нэг амьдрал л үлдлээ. Малайзын төр уучлаарай гэж хэлэхийг нь 17 жил хүлээлээ. Энэ их ажлын хажуугаар Ерөнхий сайд Л. юун-Эрдэнэ захидал бичсэн нь бас их том тус болсон" тухай мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж