“Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэггүй журамтай”

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

“Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэггүй журамтай”

“Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэггүй журамтай”

Нүүрсний хулгайн асуудал иргэд олон нийтийн анхаарлын төвд байна. Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс жагсагчдын шаардлагатай нийцүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж яаралтайгаар хэлэлцэн, өнгөрөгч Баасан гаригт /2022.12.16/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тэгвэл шинэ хуульд орсон өөрчлөлтөөр авлигачдыг торгох бус 8-12 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтны хөрөнгийг улсын орлого болгож 2-8 жилийн хугацаагаар хорихоор ялын бодлогыг чангатгасан.

Дээрх хууль батлагдсантай холбогдуулан олон нийтийн зүгээс нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад “шинэ” хуулийн дагуу шалгах эсэх нь эргэлзээ дагуулж буй. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатараас тодруулахад “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэггүй журамтай. Батлагдсан өдрөөс хойш үйлдэгдсэн хэрэгт хамаарч үйлчилдэг үндсэн зарчимтай. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд уг хэрэг хэзээ үйлдэгдсэн байна, тэр үйлдэгдсэн үед үйлчилж байсан эрүүгийн хуулиар ял шийтгэлээ авна гэсэн үг” гэх тайлбарыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж