Хар тэнгисийн доогуур цахилгааны кабел татах болжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Хар тэнгисийн доогуур цахилгааны кабел татах болжээ

Хар тэнгисийн доогуур цахилгааны кабел татах болжээ

Азербайжан, Гүрж, Унгар, Румын улсын удирдагчид Бямба гаригт Бухарестэд уулзаж, Хар тэнгисийн доогуур цахилгааны кабел барих гэрээг үзэглэв. Европын холбооны орнууд Оросын эрчим хүчнээс татгалзахаар хичээж буй энэ үед уг төсөл нь цоо шинэ эх үүсвэр болох юм.

“Дайн эхэлснээс хойш л бид Оросын чулуужсан түлшнээс татгалзаж, найдвартай түншүүд рүү чиглэсэн сонголтоо өргөжүүлэхээр шийдсэн. Энэ нь ч хэрэгжиж байна” гэж Европын комиссийн ерөнхийлөгч Урсула вон дер Лейен хэлэв.

Азербайжанаас Румын хүртэл үргэлжилсэн 1100 км урттай уг кабел нь тивийн эрчим хүчний хэрэглээний дутууг нөхөх юм. Түүнчлэн чухал дэд бүтэц нь цохилтод өртөж, эрчим хүчний аюулгүй байдал нь алдагдаад буй Украин болон Молдав улсад ч ашигтай. Төсөл 3-4 жилийн дараа дуусна. Байгалийн хий олборлогч Азербайжан улс нь одоогоор 27 гигаватт салхи, нарны эрчим хүч үйлдвэрлэж байна. 2027 оны эцэс гэхэд энэ хүчин чадлаа дөрвөн гигаваттаар нэмэгдүүлэх төслүүдийг боловсруулж байгаа талаар тус улсын ерөнхийлөгч Ильхам Алиев хэллээ. Энэ нь ногоон эрчим хүчний корридор байгуулахад чиглэсэн алхам ажээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж