ОХУ хэт авианы пуужин хөөргөхөд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

ОХУ хэт авианы пуужин хөөргөхөд бэлэн гэв

ОХУ хэт авианы пуужин хөөргөхөд бэлэн гэв

ОХУ-ын Оренбург мужид тив хоорондын хэт авианы “Авангард” пуужингийн систем байлдааны бэлэн байдалд байгааг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ. Уг систем нь стратегийн пуужингийн хүчний байлдааны чадварыг нэмэгдүүлнэ гэв.

Ерөнхийлөгч Владимир Путин 2018 онд “Авангард” пуужингийн системийг ялагдашгүй гэж тодорхойлж байжээ. Энэ нь дэлхийн хаана ч байгаа байг 30 минутын дотор буюу дууны хурднаас 27 дахин хурдтайгаар онох чадвартай.

Путин Баасан гаригт цэргийн командлагчидтай уулзсаны дараа Батлан хамгаалах яам энэ мэдэгдлийг хийсэн. Баасан гаригт Оросын арми Киев рүү 40 орчим пуужин онилсон боловч ихэнхийг нь Украин устгаж чаджээ. Энэ нь дайн эхэлснээс хойш нийслэл Киевт хийсэн хамгийн том дайралтуудын нэг болсон. Харин Бямба гаригийн өглөө Оросын арми илүү олон тооны пуужин харважээ. Тэдгээрийн хэчнээнийг нь Украины Агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан талаар мэдээлэл алга байна. Энэ цохилтоор дөрвөн хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр /2022.12.19/ Беларусьд айлчилж байна. Энэ нь түүний гурван жилийн дараах анхны айлчлал болно. Ховор тохиох энэ айлчлал болон хоёр улсын хамтарсан цэргийн ажиллагаа зэргээс улбаалаад барууныхан сонор сэрэмжээ өндөржүүлсэн байж болзошгүй гэж шинжээчид үзэв.

Эх сурвалж: EURO NEWS, WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж