Ромын пап огцрох өргөдөлдөө гарын үсэг зурсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Ромын пап огцрох өргөдөлдөө гарын үсэг зурсан гэв

Ромын пап огцрох өргөдөлдөө гарын үсэг зурсан гэв
Ромын пап Францис "хөгжлийн бэрхшээлтэй" болсон нөхцөлд ашиглахаар огцрох өргөдлөө бичиж, гарын үсгээ зурсан тухайгаа сүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "ABC" агентлагт өгсөн ярилцлагадаа, эрүүл мэндийн шалтгаан эсвэл осолд орж, албан үүргээ биелүүлж чадахгүй болсон гэнэтийн нөхцөлд суудлаасаа огцрохоор өргөдлөө бэлдсэн гэсэн байна. Тэрбээр өргөдлөө  2013 онд Ватиканы нарийн бичиг Тарсисио Бертонег огцрохоос ч өмнө бичиж, хадгалуулсан аж. 

86 настай Францис өвдөгний хууч өвчнөөс бусдаар эрүүл мэнд нь хэвийн байгаа гэнэ. Тэрбээр ихэвчлэн таяг тулан явдаг ч зарим тохиолдолд тэргэнцэр ашиглахаас аргагүйд хүрдэг аж. Өвдөгний өвчин нь сэдэрснээс тэрбээр оны эхээр Конго, Өмнөд Судан улсад хийх айлчлалаа цуцалсан. Мөн 20 хоног амарч хэвтэхгүй бол Канадад хийх айлчлалыг нь ч цуцлах шаардлагатай гэдгийг эмч нар нь анхааруулж байв.

Францисын өмнөх хүн болох Ромын пап XVI Бенедикт 2013 онд "нас ахисан" гэх шалтгаанаар албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаж, католик шашны ертөнцийг гайхашруулсан. Энэ нь 600 жилийн түүхэнд анх удаа Ромын пап огцорсон тохиолдол болжээ. Өмнө нь 1415 онд сүмүүдийн дунд гарсан иргэний дайныг төгсгөхийн тулд XII Грегорий пап огцорч байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж