Монгол уран сийлбэрчид мөсөн зочид буудал урлажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Монгол уран сийлбэрчид мөсөн зочид буудал урлажээ

Монгол уран сийлбэрчид мөсөн зочид буудал урлажээ

Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ нь өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Залуу уран бүтээлч уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн. Тэрбээр эхнэртэйгээ хамтран Швед улсад олон мөсөн зочид буудал барих төсөлд ажиллажээ.

Мөсөн зочид буудлыг нийт олон улсын сийлбэрчид 17 хоногийн хугацаанд барьж, байгуулсан байна. Зочид буудал нь дотроо -5 градус хүйтэн бөгөөд үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.

Түүний эхнэрийг Энхтайваны Ууганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Зураач мэргэжилтэй.Тэд сүүлийн жилүүдэд хамтдаа томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож буй юм.

Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэний хамгийн том бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.

Монгол сийлбэрчид 2020 онд Хятадын Харбин хотод зохион байгуулсан цасны фестивальд “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлж байв. Уг бүтээлээрээ Австрали тивийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан юм. Энэ тухайгаа "Уран бүтээлчид тухайн хийх бүтээлийн утга санаанд тохируулан судалгаа хийж, сэтгэж хийдэг. Энэ цаг үед Австралийн түймэр дэлхийн хэмжээний том гамшиг байлаа. Тиймээс Монголын уран бүтээлчид зөвхөн тэр улсын гамшиг биш гэдэг утга санааг агуулсан" гэдгийг хэлж байв.

Мөн тэд 2022 оны хоёрдугаар сард Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд дэд байр эзэлжээ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болсон тэмцээнд сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ оролцож, дэд байрын шагнал хүртсэн байна.

Тэдний хувьд хоёр дахь жилдээ энэ тэмцээнд оролцсон бөгөөд өмнө нь 2020 онд тэргүүн байранд шалгарч байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж