ЦУВРАЛ-1: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

ЦУВРАЛ-1: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

ЦУВРАЛ-1: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

Нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор төрийн өмчит компаниудын зарим удирдлагад хариуцлага тооцох эсэх асуудал өнөөдөр хуулийн байгууллагад шалгагдаж байна. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ томилж, чөлөөлдөг. ТУЗ бол төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, санхүүд нь хяналт тавьдаг, татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулагдаж, ямар үр ашиг авчрах, гүйцэтгэх удирдлага нь ажлаа зөв, буруу хийж байгаад нь хяналт тавих үүрэгтэй "манаач" байдаг. Гэтэл өнгөрсөн жилүүдэд төрийн өмчит компаниудын ТУЗ-өөс илүү гүйцэтгэх удирдлага нь давуу эрхтэй ажиллаж ирсний том илрэл нь "Эрдэнэс Тавантолгой" зэрэг олон төрийн өмчит компанийн үйл ажиллагаанаас дүгнэж болно. Тиймээс бид цувралаар Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж, тэдний үйл ажиллагаа, ажлын үр дүнг нэхэн сануулах болно. 


"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ТУЗ-Д ТӨРИЙН ТӨЛӨӨЛӨЛ АЖИЛЛАДАГ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүгийн сахилга баттай холбоотой олон зөрчил илэрч, түүнийг шат дараатайгаар цэгцэлж, компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажил үргэлжилж байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, баривчилсан.

Хэдэн жилийн өмнө одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын нэр холбогдсон “Хадгаламж” банкны мөнгөөр казино тоглож, үрэн таран хийсэн хэрэгт иргэн Ц.Чимэдцэрэн ганцаараа ял авч, хэдэн жилийн дараа магадлангаар суллагдаж байв. Түүнийг хамсаатнуудынхаа хэргийг ганцаараа үүрээд, шоронд орлоо доо гэж олон хүн ярьж, шүүмжилж байв. Түүний нэгэн адил гэмтэй олон хүнийг “айдас”-т автуулж, нойргүй хонуулж буй нүүрсний хулгайн хэрэгт ганцхан Б.Ганхуягийг буруутган “золиг”-т гаргаж, ард нь жинхэнэ эзэд нь үлдэх вий гэсэн болгоомжлол иргэдэд бий юм. Тиймээс тэд шийдвэр гаргах түвшний буюу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хариуцлагад татахыг шаардсаар байна.

Засгийн газраас санал болгосны дагуу "Эрдэнэс Тавантолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж, гүйцэтгэх захирлаа томилдог.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 62 дугаар зүйлийн 62.1.7, 75 дугаар зүйлийн 75.4 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг тус тус үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр томилж чөлөөлдөг байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл төрийг төлөөлөх 7, хараат бус 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатар 2022.04.22-2022.11.04-нийг хүртэл томилогдон ажилласан.

Өдгөө тус компанийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат ажиллаж буй. ТУЗ-ийн гишүүдээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баяраагийн Бямбадагва, Эдийн засаг, ххөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханджавын Батжаргал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Самданнямын Мөнхчулуун, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Доржийн Баярбат, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга Чулуунбаатарын Энх-Амгалан ажиллаж байгаа юм. Хараат бус гишүүдээр хуульч Жамъяндоржийн Чимэдцэрэн, "Бат гурван эрдэнэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баярсайханы Энхбат, "Дорнод газар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хаянгаагийн Болор-Эрдэнэ, "Wintech" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Энхтуяагийн Тэмүүлэн, хуульч Баярсайханы Мөнхзаяа нар ажиллаж байна.

Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын 10 гаруй гишүүн Засгийн газрын 5 гишүүн холбоотой гэж үзэж буй. УИХ-ын Хянан шалгах түр хорооны даргын мэдээллээр, 22600 автомашин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байгаа юм.

  • 2018-2020 онд: “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2018.10.19-нөөс 2020.10.19-нийг хүртэл тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Мянгаагийн Баяраа ажиллажээ. ТУЗ-ийн гишүүдээр Засгийн газрын хэрэг эрхэх газрын дэд дарга Ургамалын Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганбаолдын Нандинжаргал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Санжаагийн Наранцогт, Зам ээврийн яамны газрын дарга Рэнцэндоржийн Мэргэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Цэнддаваагийн Баяр-Эрдэнэ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг, "МонЭнКо" компанийн Төслийн инженер Пүрэвтогтохын Өлзийнаран, "Дорнод Газар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хаянгаагийн Болор-Эрдэнэ, "Нийгмийн дэвшил" эмэгтэйчүүдийн хөдөлгөөний тэргүүн Раднаагийн Бурмаа, Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Цогийн Ганболд, Үндэсний хөгжлийн газрын дарга Банзрагчийн Баярсайхан нар ажиллаж байжээ.
  • 2020-2022 онд: Тус компанийн ТУЗ-ийн даргаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2020.10.19-нөөс 2022.01.28-ныг хүртэл томилогдон ажилласан байна. ТУЗ-ийн гишүүдээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ганболдын Нандинжаргал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Батцэнгэлийн Энх-Амгалан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Санжаагийн Наранцогт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Түдэвхүүгийн Гантулга, Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Цэндийн Эрдэнэбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Цэнддаваагийн Баяр-Эрдэнэ нар ажиллаж байв.

Харин хараат бус гишүүдээр "Дорнодд газар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хаянгаагийн Болор-Эрдэнэ, "МонЭнКо" ХХК-ийн Төслийн инженер Пүрэвтогтохын Өлзийнаран, "Нью гранд Эрдэнэт" ХХК-ийн захирал Дашнямын Батхишиг, Өмгөөллийн "Ананд адвокатс" ХХК-ийн Ахлах хуульч Үүрцайхын Амарбат, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат нар ажилласан байна. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.01.28-ны А/09 тоот тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Дааданхүүгийн Батбаатар 2022.01.28-наас томилогджээ.

Тус компани 2010 онд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Мөн үүсгэн байгуулагдсанаас хойш улсын төсөв болон орон нутгийн төсөвт 3.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

2022 онд Баруун Зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээ байгуулж, нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн. Нүүрсээр төлбөр барагдуулахдаа 7-10 хувийн хөнгөлттэй үнээр худалдаалж компанид орох орлогыг 31.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Цаашид нүүрсээр төлбөр төлдөг байдлыг зогсоож, зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээр төлөвлөжээ.


ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛҮҮД

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн мэдээлснээр, өдгөө төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй, орон нутгийн өмчит 300 орчим компани аж ахуйн нэгж бий аж. Дээрх компаниудын нийт хөрөнгийн дүн 2019 оны эцсийн байдлаар 37 их наяд төгрөгт хүрч, 1.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Нийт ашгийн 1.1 их наяд нь “Эрдэнэт үйлдвэр”-ээс, 440 тэрбум төгрөг нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас олсон ашгаас бүрдсэн. Бусад компаниуд 230 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд 50 гаруй мянган хүн ажиллаж буй аж. Энэ нь Монгол Улсын нийт ажил эрхэлж буй хүмүүсийн 5 гаруй хувь бөгөөд 50 гаруй мянган айл өрхийн 250 мянга орчим иргэний амьдралд шууд нөлөөлдөг гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийхээр болсон. Энэ хүрээнд нийт 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд хувьчилж, төрийн эзэмшил 66 хувиас хэтрэхгүй байх талаар мэдээлсэн. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангахад чухал нөлөөтэй гэж үзжээ.

Хувьчлагдах жагсаалтад багтсан томоохон аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний мэдээллийг хүргэе.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК​

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2022 онд нийт 16 удаа хуралдаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 21 тогтоол, 9 тэмдэглэл гаргажээ. “МХБ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын дээд хэмжээ Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-аар зохицуулагддаг байна.

ТУЗ-ийн дарга:

С.Тулга /Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга/

ТУЗ-ийн хараат гишүүд:

Д.Баянзул /Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал/

Д.Энхбаатар /Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/

С.Энхзориг /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч, улсын ахлах байцаагч/

М.Санжаадорж /Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга/

Л.Наранчимэг /Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга/

ТУЗ-ийн хараат бус гишүүд:

А.Батпүрэв /“Скайтел групп” ХХК-д Стратеги удирдлага, төлөвлөлтийн захирал/

Р.Гандиймаа /МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал/

А.Анар /“Мик ОССК” ХХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал/


 “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК​


“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ХХК


"ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ“ ХХК​

“Диспетчерийн үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг 100 хувь төр эзэмшдэг. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 335 дугаар тогтоолын дагуу компанийн өмчийн эзэмшигчдийн хувь хэмжээ өөрчлөгдөж, хувьцааны 70 хувийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 30 хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага эзэмших болсон.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй бөгөөд ЭХЯ-ны төлөөлөл 4, ТӨБЗГ-ын төлөөлөл 2, хараат бус гишүүн 3 байхаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны долдугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дараах бүрэлдэхүүнтэй томилогдон ажиллаж байгаа аж. Үүнд:

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга:

ЭХЯ-ны Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзориг

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд:

ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн У.Нямгэрэл

ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ж.Баттулга

Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Жамсрансүрэн

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Нарангэрэл

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Дариймаа

Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүд:

Х.Энхжаргал, Ц.Норовжамц, Б.Сандуйжав

Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хороо:

Хорооны дарга Хараат бус гишүүн Ц.Норовжамц, гишүүнээр Х.Энхжаргал, Б.Сандуйжав нар

Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо:

Хорооны дарга У.Нямгэрэл, гишүүнээр нь Х.Энхжаргал, Ц.Норовжамц нар

Төлөөлөн удирдах зөвлөлийн Цалин урамшууллын хороо:

Хорооны дарга Б.Жамсрансүрэн, гишүүнээр Б.Сандуйжав, Х.Энхжаргал нар

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга:

“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алимаа нар тус тус ажиллаж байна.


“ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК​

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж