Ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2022.12.19-нд нийтлэгдсэн

Ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэв

Ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэв

Төв талбайд 16 дахь өдрөө жагсч буй иргэдийн шаардлагын эхний хариуг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн Баасан гаригт /2022.12.16/ өгсөн. Гэвч иргэдийн төлөөлөл тус хариунаас гадна хулгайчдад бодит хариуцлага тооцох хүртэл тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Тиймдээ ч ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ эрдэмтэн докторуудыг нэгтгэж, тэдний санал шүүмжийг хүлээж авч ажиллана гэдгээ мөн онцлов.

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд үргэлжлэхтэй зэрэгцээд гадаадад байгаа монголчууд жагсаалд нэгдсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Турк дахь монгол иргэд нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага нэхэх жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн зөвхөн элчин сайдын яамны гадна жагсч эсэргүүцлээ илэрхийлэхээс гадна тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл суваг, сонин, сайтад хандаж Монголд өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.

Жагсагчид өвлийн хасах 20-30 хэмийг үл хайхран төр засгаасаа хариуцлага нэхэж, хулгайчидтайгаа тэмцэхийг хатуу сануулж буй. Тиймдээ ч тайван замаар үргэлжлүүлж буй жагсаалыг хариуцлага хэзээ тооцно тэр цагт дуусгана гэсэн.

Иргэд өдрийн цагаар төв талбайг зорьж ирэх нь их байгаа ч ихэвчлэн залуу үеийн төлөөлөл байгааг жагсагчид хэлж байна. Тиймээс эмч, багш, сэхээтнүүдийг энэ жагсаалд идэвхтэй оролцож, оюутан, залуусыг ч мөн дэмжихийг жагсагчдын төлөөлөл уриалав. Эдийн засагчид, сэхээтнүүд оролцсоноор ард түмний түр хороог байгуулж нэгдсэн зохион байгуулалттай үзэл бодлоо илэрхийлэх боломж бүрдэнэ гэдгийг мөн жагсагчид хэлсэн юм.

Иргэд "Гараад ир", “Нүүрсний хулгайчдыг ил болго”, “УИХ тар”, “Засгийн газар огцор”, “Ажлаа хий”, "Мөнгөө авъя" гэх зэрэг уриа, лоозонтой жагсаалаа үргэлжлүүлсэн хэвээр байна.

Жагсаал энэ долоо хоногт ч үргэлжлэх бөгөөд бага насны хүүхдүүдээс илүү эцэг эхчүүд, багш нар ирэх нь зүйтэй гэдгийг ч жагсагчид хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж