Жигжид зуслангийн задгайд гарсан галыг бүрэн унтраажээ

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Жигжид зуслангийн задгайд гарсан галыг бүрэн унтраажээ

Жигжид зуслангийн задгайд гарсан галыг бүрэн унтраажээ

Чингэлтэй дүүргийн  19-р хороо, Жигжид зуслангийн задгайд  байшин шатаж байна гэх дуудлагыг НОБГ 09:38 цагт хүлээн авсан. Хамрах хүрээний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 74, 34 дүгээр ангиуд ажиллаж, галыг унтраасан байна.

Тодруулбал, иргэн Б-ийн 6х9 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин бүрэн шатсан.

Галын тархалтыг зогсоож, галыг шуурхай унтрааж ажиллаагүй бол гал тархаж, ногоон бүс рүү орох эрсдэл өндөр байсан байна. Иймд иргэдийг цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаж, галын аюулаас урьдчилан сэргийлж, өмч хөрөнгөөрөө хохирохгүй, зуслангийн бүсэд онцгой сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж