Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэх дуудлагыг НОБГ 09:38 цагт хүлээн авсан. Хамрах хүрээний дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 74, 34 дүгээр ангиуд ажиллаж, галыг унтраасан байна.
Тодруулбал, иргэн Б-ийн 6х9 хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин бүрэн шатсан.
Галын тархалтыг зогсоож, галыг шуурхай унтрааж ажиллаагүй бол гал тархаж, ногоон бүс рүү орох эрсдэл өндөр байсан байна. Иймд иргэдийг цахилгааны аюулгүй байдлаа бүрэн хангаж, галын аюулаас урьдчилан сэргийлж, өмч хөрөнгөөрөө хохирохгүй, зуслангийн бүсэд онцгой сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ.
Холбоотой мэдээ