Лионель Мессигийн эсрэг Килиан Мбаппе

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Лионель Мессигийн эсрэг Килиан Мбаппе

Лионель Мессигийн эсрэг Килиан Мбаппе

“Катар-2022” ДАШТ-ий финалын тоглолт өнөөдөр/2022.12.18/ 23.00 цагаас эхэлнэ. Шигшээ тоглолтын өмнө хоёр багийн гол тоглогчдын тоон үзүүлэлт, бусад баримтыг хүргэе.


Килиан Мбаппе

  • Орд – Нум
  • Шүтээн – Кристиано Роналдо
  • Харьцуулагддаг тоглогч – Тьерри Анри, Роналдо
  • Дасгалжуулагчид – Леонардо Жардим, Дидье Дешам, Унай Эмери, Томас Тухель, Маурицио Почеттини, Кристофе Галтье
  • Хөл – Баруун
  • Өндөр – 1.78 метр

Лионель Месси

  • Орд – Мэлхий
  • Шүтээн – Пабло Аимар
  • Харьцуулагддаг тоглогч – Диего Марадона
  • Дасгалжуулагчид – Франк Райкард, Жозе Пекерман, Алфио Базил, Пеп Гвардиола, Диего Марадона, Серхио Бафтиста, Алехандро Сабелла, Тито Виланова, Тата Мартино, Луис Энрике, Эдгардо Бауза, Эрнесто Вальверде, Хорхе Сампаоли, Лионель Скалони, Кике Сетьен, Роналд Коэман, Маурицио Почеттино, Кристофе Галтье
  • Хөл – Зүүн
  • Өндөр – 1.7 метр

Шигшээ баг дахь үзүүлэлт

  • Мбаппе – 65 тоглолтод 33 гоол, 23 гоолын дамжуулалт  – 39 ялалт, 16 тэнцээ, 10 хожигдол
  • Месси – 171 тоглолтод 96 гоол, 55 гоолын дамжуулалт – 105 ялалт, 39 тэнцээ, 27 хожигдол

ДАШТ дахь үзүүлэлт

  • Мбаппе – 13 тоглолтод 9 гоол, 2 гоолын дамжуулалт – 11 ялалт, 1 тэнцээ, 1 хожигдол
  • Месси – 25 тоглолтод 11 гоол, 8 гоолын дамжуулалт – 16 ялалт, 4 тэнцээ, 5 хожигдол

Та мэдэх үү?

  • Мбаппегийн ээж Файза Ламари нь Францын гандболын шигшээ багийн тамирчин байсан.
  • Месси энэ жил 130 сая ам.долларын ашигтай ажилласан үзүүлэлтээрээ энэ оны хамгийн их ашиг орлого олсон тамирчин болсон. Түүний араас ЛеБрон Жэймс, Кристиано Роналдо, Неймар, Стефен Көрри нар удаалсан.
  • Мбаппе энэ жил 43 сая ам.долларын ашиг олсон нь 25 хүртэлх насны тамирчдаас дөрөвдүгээрт орох үзүүлэлт.
  • Аргентины дасгалжуулагч Лионель Скалони 2006 оны ДАШТ-д Месситэй багийн андууд байсан.
  • Мбаппе 2019 онд Монакогийн эсрэг тоглохдоо 38 км/цаг хурдалж байв. Энэ нь 2009 онд 100 метрийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон Усайн Болтоос ч хурдан байсан гэсэн үг.

Хоорондын харьцаа

Мбаппе, Месси хоёр шигшээ баг, клубын түвшинд нийтдээ гурван удаа учраа таарахад Мбаппе хоёр ялж, нэг тэнцсэн. Мөн Мбаппе эдгээр тоглолтуудад зургаан гоол оруулсан бол Месси нэг гоол оруулжээ.

Тэдний талаар хэн, юу ярив?

Христо Стоичков “Намайг зогсооход ганц буу хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг байлаа. Харин өнөөдөр Мессиг зогсооход бүрэн автомат буу хэрэгтэй”

Жижи Буффон “Месситэй уулзаад би түүнд хүрсэн. Түүнийг бидэнтэй адил хүн гэдэгт итгэх хэрэгтэй болсон”

Килиан Мбаппе “Талбайд гарах бүртээ би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж итгэдэг. Би Месси, Роналдогийн эсрэг тоглож үзсэн. Тэд надаас тэрбум дахин ихийг хийсэн. Гэхдээ л би өөрийгөө шилдэг нь гэж хэлнэ”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж