Путин цэргийн албаны хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Путин цэргийн албаны хугацааг сунгав

Путин цэргийн албаны хугацааг сунгав

Орос улс залуу эрчүүдийн цэргийн алба хаах хугацааг хоёр жил хүртэл уртасгах төлөвлөгөөтэй байна. Дэд хурандаа Михаил Фотин зурагтаар ярилцлага өгөхдөө 18-27 насны залуусыг 2023 оны хавраас эхлэн нэг жил хагас, ирэх оны намрын элсэлтээс хоёр жилийн хугацаатай цэргийн албанд татна гэж мэдэгджээ. Энэ нь ЗХУ-ын үеийн цэрэг татлагын тогтолцоог сэргээж буй явдал юм. 2008 оноос хойш цэргийн албаны хугацааг нэг жил болгоод байв.

НАТО Оросын хилийн ойролцоо өргөжин тэлж байгааг Михаил Фотин онцолжээ. "Швед, Финланд гээд манай хойд хөршүүд НАТО-д элсэж байгаа тул энэ шийдвэрийг би маш логиктой гэж үзэж байна" гэж тэр хэлсэн.

Энэ талаар Оросын Батлан ​​хамгаалах яам тайлбар хийхээс татгалзсан байна. Харин оронд нь Фотины бичлэгийг дэлгэцнээс устгах тушаалыг өгчээ. Цэрэг татлагын шинэ төлөвлөгөөг албан ёсоор зарлаагүй бөгөөд Путин шинэ жилийн амралтын дараа тэсрэх бөмбөгөө задлахыг хүссэн гэсэн цуу яриа гараад байна.

Цэргийн албыг орос эрчүүд заавал хаадаг боловч элитүүдийн үр хүүхдүүд цэрэгт татагдах нь ховор байдаг.

18-27 насныхныг хамарсан цэрэг татлагын схем нь 300 мянган нөөц цэргийн төслөөс тусдаа асуудал юм. Цэрэг татлагын хугацааг уртасгах нь Путины дайнд хэдэн зуун мянган цэрэг нэмэх боломжит хувилбар юм.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж