Хятад: 2023 онд Covid-19-өөр 1 сая хүн нас барна

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Хятад: 2023 онд Covid-19-өөр 1 сая хүн нас барна

Хятад: 2023 онд Covid-19-өөр 1 сая хүн нас барна

АНУ-д төвтэй "IHME" судалгааны хүрээлэнгээс гаргасан шинэ тайланд "Reuters" агентлаг дүн шинжилгээ хийжээ. Уг шинжилгээний дүнгээр Хятадад 2023 онд нэг сая гаруй хүн Covid-19-өөр нас барах магадлалтай гэж гарав. Удахгүй болох Хятадын шинэ жилийн баяр болон хязгаарлалтын дүрэм журам суларсантай энэ нь тодорхой хэмжээгээр холбогдоно гэж таамаглаж байна.

"IHME" хүрээлэнгийн тооцоолсноор 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр нас баралт 322 мянгад хүрнэ гэв. Энэ үеийг вирусийн дэгдэлтийн дээд цэг гэж үзэж байна.

Өнгөрсөн сард олон нийтийг хамарсан эсэргүүцлийн дараа Covid-19-ийг тэглэх зарим арга хэмжээг цуцалсан. Мэргэжилтнүүд Хятадын өндөр настнуудад хамгийн их санаа зовж байна. "Тэд өндөр наснаасаа болж вируст өртөмтгийгөөс гадна Хятад дахь хүн ам зүйн бусад бүлгүүдтэй харьцуулахад вакцинд бага хамрагдсан" гэж "IHME"-ийн захирал Крис Мюррей хэлэв.

Хятад улс барууны вакциныг хэрэглэхээс татгалзаж, өөрсдийн тарилгад найдаж байна.  Гэсэн хэдий ч Хятадын вакцинууд коронавирусын хамгийн сүүлийн үеийн хувилбарууд, тэр дундаа өндөр дамжих чадвартай омикрон хувилбарыг дарахад үр нөлөө багатай байна.

Дашрамд дурдахад, энэ сарын эхээр олон хязгаарлалтыг цуцалснаас хойш тус улсад нас баралтууд бүртгэгдэж эхэлсэн. Засгийн газар Covid-19-ийг энгийн ханиадаас хэтрэхгүй гэж мэдэгдсэн ч үхлийн давалгаа дахин гарч магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хоёр сэтгүүлч асан энэ долоо хоногт Бээжинд нас баржээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж