Лионель Месси: Одоо эсвэл хэзээ ч үгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Катар-2022

Лионель Месси: Одоо эсвэл хэзээ ч үгүй

Лионель Месси: Одоо эсвэл хэзээ ч үгүй

“Катар-2022” ДАШТ-ий сүүлийн финалын тоглолт өнөөдөр/2022.12.18/ болно. Цэнхэр гаригийн таван тэрбум хүн ногоон талбайн цагаан бөмбөгөн дээр анхаарлаа хандуулж, Мессигийн Аргентин уу, Мбаппегийн Франц уу гэх асуултын хариултыг хамтдаа олцгооно.

Өдгөө 35 настай Мессид дахин дэлхийн аваргын финалд тоглох боломж бараг л үгүй. Өмнө нь 2014 онд алтан цомын хажуугаар гар хоосон хүзүүндээ мөнгөн медальтай зөрж байсан учир өнөөдөр бүхнээ дайчлах нь гарцаагүй. Гагцхүү өнөөдөр Месси түрүүлж байж л Пеле, Марадонагоос дутах зүйлгүй, Кристиано Роналдогоос илүү гарах зүйлтэй болно.

2018 онд Аргентин, Франц хоёр учраа таарахад 4-3 гэсэн харьцаатай аваргууд ялж байлаа. Тухайн үед Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүн одоогийнхтой нь харьцуулахад сул, форм тааруу байсан. Харин эсрэгээрээ Франц дэндүү ганган, бүрэлдэхүүн зузаан, хөл гар нь эвлэчихсэн байв.

19 настай Мбаппе анхны дэлхийн аваргадаа оролцож, анхны алтан дагинаа өргөсөн түүх бий. Харин Месси энэ цомыг насаараа хүсч буй.

Тоглолтын өмнө Францын дасгалжуулагч Дидье Дешам “Месси, тэр энэ дэлхийн аваргын эхнээс л гайхалтай байна” гэсэн бол Мбаппе дэлхийн аваргын өмнө “Би энэ бүхнийг мөрөөдөж ирсэн гэж үргэлж хэлдэг. Надад хязгаар байхгүй. Шинэ үе гарч ирж байна. Месси, Роналдог зогсоох үеийнхэн. Бид өөр нэгэн, шинэ нэгнийг олох хэрэгтэй” гэв.

Мессид мөнгөн медаль, хожигдол хэрэггүй. Түүнд зөвхөн ялалт, алтан дагина л хэрэгтэй, шаардлагатай. Өнөөдөр тэр амьдралынхаа хамгийн чухал, дахин үл олдох тоглолтыг хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж