Нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагддаг

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагддаг

Нэг уут бэлгэнд ойролцоогоор 412 гр сахар агуулагддаг

Шинэ он гарах дөхсөн энэ үед та бүхэн хүүхдийн бэлэг бэлтгэхдээ үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл бүрэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авах нь нэн чухал юмМанай улсад худалдаалж буй нэг уут бэлгэнд нэг ширхэг жүүс, нэг ширхэг жигнэмэг, гурван төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад зэрэг зургаагаас дээш ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг аж.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх нэг уут бэлэгний сахарын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна. Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг. Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж