ДАШТ-ий дэлгэцээр Зеленскийг үзүүлэхийг зөвшөөрсөнгүй

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий дэлгэцээр Зеленскийг үзүүлэхийг зөвшөөрсөнгүй

ДАШТ-ий дэлгэцээр Зеленскийг үзүүлэхийг зөвшөөрсөнгүй

Украины ерөнхийлөгчийн тамгын газар  "FIFA"-г шүүмжлэв. Учир нь өнөөдөр /2022.12.12/ болох тоглолтын өмнө Лусаил цэнгэлдэх хүрээлэнгийн дэлгэцээр ерөнхийлөгч Владимир Зеленскийн видео мессежийг үзүүлэхийг хүссэн ч татгалзсан хариу авчээ. Энэ бичлэг нь энх тайвныг уриалах зорилготой бөгөөд Зеленский англиар ярих аж. Бичлэгийг үзүүлэхээс татгалзсан нь "FIFA" хөл бөмбөг бол ард түмнийг нэгтгэдэг тоглоом гэсэн чухал ойлголтоо алдсаныг харууллаа гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдлээ.

Зеленскийн хэлэхээр төлөвлөсөн үгийг "CNN" хүлээж авчээ. "Энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь янз бүрийн улс орон, үндэстэн хэн нь хамгийн хүчтэй болохыг шударга тоглолтоор шийдэж чадна гэдгийг дахин нотолсон. Гэхдээ хөлбөмбөг бол дэлхийг нэгтгэх зорилготой, дэлхийн дайны эсрэг байх ёстой" гэсэн утгатай үгсийг Зеленский хэлэхээр төлөвлөсөн. "Ерөнхийлөгчийн уриалгад спортын арга хэмжээнд улс төрийн өнгө аяс оруулсан зүйл огт байхгүй. Тухайлбал, субъектив үнэлгээ, улс төрийн дохио, бүр цаашилбал хэн нэгнийг буруутгасан зүйл ч байхгүй" гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэв.

Харин "FIFA" энэ мэдэгдлийг хэт улс төрийн шинжтэй гэж үзжээ. "Дэлхийн энх тайвныг илэрхийлдэг хөл бөмбөгийн баяр дээр энх тайвныг уриалсан үгс сонсоно гэж бид айх ёсгүй" гэж "FIFA" мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж