ЗХУ-д 40 жил хориглосон “1984” роман эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

ЗХУ-д 40 жил хориглосон “1984” роман эргэн иржээ

ЗХУ-д 40 жил хориглосон “1984” роман эргэн иржээ

Жорж Оруэллийн “1984” нэртэй дистопи роман нь ОХУ-д 40 жилийн турш хориотой байсан. Энэ зохиол 1949 онд буюу нацизм ялагдаад удаагүй байхад хэвлэгдэж байв. Эрх баригчид утга учиргүй дайныг дэмжихийн тулд иргэдийн бүх эрх мэдлийг хасдаг ирээдүйн тухай өгүүлэх эл ном ЗХУ-д 1988 оныг хүртэл хориотой байжээ. Тэгвэл дарангуйлагч Том ах, бодлын цагдаа гэх мэт үзэгдлүүдтэй “1984” роман Орост цахим бестселлерүүдийн жагсаалтыг тэргүүлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Энэхүү роман нь 2022 оны ОХУ-ын цахим номын борлуулалтыг тэргүүлэв.

Сталин засгийн эрхийг барьж байх үедээ улс төрийн сөрөг хүчин болон засгийг шүүмжлэгч хэвлэл мэдээллийг устгаж байсан. Өдгөө Владимир Путины засаглал нь энэ үйл явдлын цуурай болж байна гэж ажиглагчид үзэв. Тухайлбал, дайны талаарх албан ёсны мэдэгдэлтэй зөрчилдсөн аливаа мэдээллийг нийтэд түгээхийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Кремль дайн гэсэн үгнээс зайлсхийж, цэргийн тусгай ажиллагаа гэж үгийг ашиглаж буй.

Түүнчлэн, ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Илья Яшин армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр өнгөрсөн долоо хоногт найман жил хагасын ял авлаа. Тэрбээр Буча дахь аллагын талаар барууны сэтгүүлчдийн олж илрүүлсэн нотлох баримтын талаар ил тод ярьсан юм. Эрх баригчид энэ мэдээллийг худал гэж няцаажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж