Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 550 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцсэн байна.
Тодруулбал, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоожээ. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Үүнийг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2024 онд мөрдөх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоохоор болсон байна.
Холбоотой мэдээ