Германд байгалийн хийн анхны терминал нээгдэв

Хуучирсан мэдээ: 2022.12.18-нд нийтлэгдсэн

Германд байгалийн хийн анхны терминал нээгдэв

Германд байгалийн хийн анхны терминал нээгдэв

Герман улс өчигдөр /2022.12.17/ шингэрүүлсэн байгалийн хийн анхны терминалаа нээлээ. Вильгельмшавен хот дахь уг төсөл нь тус улсын эрчим хүчний хэрэгцээний зургаа орчим хувийг хангана. Тодруулбал, энэ нь 90 килотонн хүчин чадалтай бөгөөд 50 мянган айл өрхийг хийгээр хангах боломжтой.

Терминалын нээлтэд канцлер Олаф Шольц хүрэлцэн ирсэн. Тэрбээр терминалын ажил хурдацтай явагдаж байгааг Европын хамгийн том эдийн засаг хүчирхэг хэвээр байгаагийн шинж тэмдэг гэж хэллээ. “Бид ОХУ-аас хамааралгүйгээр байгалийн хийн нийлүүлэлтээ үргэлжлүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн. Бид хамтарч чадвал аливаа зүйлийг маш хурдацтай хийж чадна. Энэ бол Германы шинэ хэмнэл” гэж тэр үйлдэвэрийн ажилчдад хандан хэлсэн.

Герман улс эрчим хүчний хямралтай холбоотойгоор олон ажил хийж байна. Тухайлбал, дайн эхлээд удаагүй байхад байгалийн хийн терминалын ажлыг хурдан эхлүүлэх тухай Шольц зарлаж байв. Мөн Герман дахь гурван цөмийн станцын ашиглалтын хугацааг уртасгах болжээ. Тус улс 2023 онд Хойд тэнгис, Балтын тэнгисийн эрэг дээр Любмин, Брунсбүттел, Стаде зэрэг байгалийн хийн хөвөгч үйлдвэрүүдийг нээхээр зорьж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж