Тойм: Нүүрсний хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарлав

Тойм: Нүүрсний хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарлав

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

АТГ: Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД НАРЫН 17 ХҮНИЙГ НЭРЛЭЛЭЭ

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарлалаа.

Нийт 398 аж ахуй нэгж нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна. Бид мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өөрийн боломжит бүх арга хэмжээг авч байгаа. Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


Ч.МАРАЛМААГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад хилийн хориг тавьсан талаар өмнө нь мэдээлж байв. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглосон.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙГ НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД АВАХ ШҮҮХ ХУРАЛД ЯЛЖЭЭ

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан Гоожингийн өндөрийг нийслэлийн мэдэлд буцаан авах, сэргээн засварлах, хамгаалах маргаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр ялжээ. Нэг жилийн өмнө Хотын даргын гаргасан шийдвэр шүүх дээр маргаан үүссэний улмаас хэрэгжиж чадаагүй байсан.

News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа. Хотын дарга Д.Сумъяабазар /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

АТГ-ААС Х.БАТТУЛГЫГ БАЙЦААЛТАД ДУУДСАН УУ?

АТГ-аас өнгөрөгч Мягмар гаригт нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой 17 улстөрчийг нэрлэсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга байсан. Түүнийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү сэжигтнээр нэрлэжээ.  Тэрбээр Эрүүгийн хуулийн 22-т заасны дагуу хэргээ хялбаршуулах журмаар хянан шийдвэрүүлэхээр хамсаатнуудаа илчлэх болсон гэх мэдээлэл байна.  Тиймээс АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж байцаалт авахаар болсон аж.  Экс Ерөнхийлөгчийг Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг ҮАБЗ-ийн дарга байхдаа төрийн нууцад хамруулж, мөнгө угаасан байж болзошгүй. Мөн Хөгжлийн банкны өөрийн хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авч шамшигдуулсан гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой.


МАЛАЙЗАД НАС БАРСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭВ

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарч байв. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй удсаны эцэст Малайзын шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хариуцлага хүлээх хүмүүсийн нэрийг зарлав. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзлээ.

Ш.Алтантуяагийн гэр бүлийнхэн 100 сая ринггитийг нэхэмжилсэн. Гэвч Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ мөнгөн дүнг хэт их байна гэж мэдэгдээд таван сая ринггит төлөх шийдвэр гаргажээ.

Энэ нь 1.13 сая ам.доллар буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг болох юм. Таван сая ринггитийг дээрх дөрвөн хариуцагч хамтран төлж барагдуулах юм байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн хохирлыг бүрэн барагдуулах хүртэл таван хувийн алданги тооцох аж. Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хоёр хүү болох Б.Мөнгөншагай, Б.Мөнхтулга нар сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг 2007 оны зургадугаар сарын 4-нд Малайзын шүүхэд гаргаж байв.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-12-18 64.119.17.32

УИХ, ЗГ-ын гишүүд улс орноо зарж дуусч байгаа юм байна! УИХ сонгууль явуулах, цоо шинэ бүрэлдэхүүн гаргаж ирэхгүй Монгол дампуурч дууслаа!

Avatar

Нэргүй 2022-12-18 192.82.75.209

Асуудал шалгагдаж нотлогдож ,шүүхээр шийдэгдээгүй байхад бусдын нэр хүндэд энгэж хууль бусаар зэрлэгээр халдаж байгаа нь монгол улсад хуулиа уланд гишгэж байгаагийн илрэл. Үүний дараа хэн хуулийг хүндэтгэж мөрдөх юм. Ийм байдал даамжирвал улс орон сүйрэх зам рүү орно. Тэр хүний эрх эрх чөлөө яригсад өөрсдөө хэлсэн үгээ ноцтой зөрчиж буйн илрэл. Улс орон үймээн самуунд автахын дохио.

Avatar

Нэргүй 2022-12-18 202.126.89.177

Одоо сэрсэн баавгай нар Сэлэмний эсрэг талбайд очих эсвэл танхимаас зуу шидээд суухуу

Avatar

irgen 2022-12-18 192.82.85.4

ongorchee ongorloo doo ongoroson muu jorlontoi yuga yaridagin.

Avatar

irgen 2022-12-18 192.82.85.4

ongoroson ongorloo muu jorlontoi yuga yaridagin bee. hohinee

Avatar

yugaar ch colushgyi, chaabaas. 2022-12-18 172.58.59.252

tomchyyd gej yrbagchid,tsuun

Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.59.252

taartsan

Avatar

Sad 2022-12-18 66.181.161.117

tomchuud ger byl hamaatan sadnaa gadaad ruu gargaad eheljee daan ch yl hodloh ed nar beldeed baisan iim uchirtai baijee hulgailj olson mongooroo ach zeegee tejeegeerei ene olon hyyhdiin nulims yyrd haraah bolnoo

Avatar

- ylcuun,xuux. 2022-12-18 172.58.59.211

nyyrcnii tandalt,operationc homozasaglalXT,ytas#@?

Avatar

-uli 2022-12-18 172.58.60.107

PLMardind daylalttaiko.

Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.58.96

-trn;

Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.58.96

xachin xylgaich be? tasdaj,uduj.

Avatar

Нэргүй 2022-12-18 202.9.40.2

Чи Цогтоогоор нүүрсний хулгайчаа зарла гэж Чанга дуугаар хэлүүлсэн. АТГ-аас 17 сэжигтний нэгдүгээрт чамайг зарласан.
Чи Цогтоогоор Ерөнхийлөгчийн засаглал, дарангуйлагчийн дэглэмийг чанга дуугаар нэхүүлж байна.
Одоо харин чамд нэг зөвлөгөө өгье, чи битгий х**.

Avatar

Нэргүй 2022-12-18 202.9.40.2

Чи Цогтоогоор Ерөнхийлөгчийн засаглал, дарангуйлагчийн дэглэмийг чанга дуугаар нэхүүлж байна.
Одоо харин чамд нэг зөвлөгөө өгье, чи битгий х**.

Avatar

Нэргүй 2022-12-18 202.9.40.2

Чи хийсэн кинодоо урдаас цэрэг танк орж ирнэ гэж

Чанга дуугаар хэлсэн. Гэтэл хойноос цэрэг танк орж ирсэн.

Чи бичсэн зохиол болгондоо Монгол ялна гэж

Чанга дуугаар хэлсэн. Оросын нүүрс Монголын орон зайг эзэлсэн.

Чи барьсан төмөр замаа хоёр хөршөөсөө нуух ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Оффтейк гэрээ байгуулаад олон их наядыг хуссан.

Чи Монголын төмөр зам өргөн царигтай байх ёстой гэж

Чанга дугаар хэлсэн. Одоо овоолсон шороо, овоолсон төмөр болоод үлдсэн.

Чи Цогтоогоор нүүрсний хулгайча

Avatar

Нэргүй 2022-12-18 2.101.82.184

уран, сайхан, яруу тансаг хэлсэн байна шүү!!
Та тэр болор цомд орвол ч муусайн шүлэгч яруу найрагч гээд байгаа юмнуудыг ажилгүй болгох нь ээ ! Тээ ? гоё гоё

Avatar

newyork##- bus, -texnpruurchlult copyktzp;?#,dampgbngl,LRLN 2022-12-18 172.58.62.168

tumr shyrshij zebryylj,xotoor transh,dyyriaml zasaglaj,+ lg tasdj gistj INDOCIL.

Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.59.214

+k/ardsnews medee buchij,gadni xtmj nyytsgyi,nyyrsni xylgain bolosrolgyi gadni yrbagchid asaaj,yleej.yanxan zantai gegemilandxgyic.

Avatar

uduj,-ylcuun xamgaaltadb 2022-12-18 172.58.59.214

NZM

Avatar

Нэргүй 2022-12-18 124.158.67.159

АТГ жонхууг шалгаж чадахгүй байхаа. Өөрсдөө авилгал авчихсан байхаа. Жонхууг дагасан бүгд хавханд орж сүйрдэг гэсэн.

Avatar

koards/homosexyyd yrbagchdaarin - workeryydees;xylgailjs 2022-12-18 172.58.62.184

– tandalt,XT.newyork##-bus,operations tg.1 program,prfesnale
xydlaa, ylcuun xamgaalaluun buchigtei taarshaagee.

Avatar

OC 2022-12-18 172.58.62.184

XTxyncee,oy-fotoface bydyylgeer nyraajat.

Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.62.184

!?

Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.62.184

eilUbj

0 0
Avatar

Нэргүй 2022-12-18 172.58.61.61

tei; ytasaar,bainga foto message,gyuilagchdaars.
###### taartsan1.

0 0
Avatar

yildberleluun nyyrsniilr xylgai,-tasdalt operation,Unjteil 2022-12-18 172.58.61.61

-OC ylcuun xamgaalalb.

Avatar

Зочин 2022-12-18 192.82.73.136

Хулгайлсан биш хулгайлаагүй хүмүүсийг нэрлэ гэвэл бодитой юм биш үү. Ихэнх нь хулгайч юм биш үү энэ төр засагт байгаа.

Avatar

Наймаачин залуу 2022-12-18 192.82.70.98

Зөөз дандаа таньдаг гарууд байх шив дээ. Эд нарыг л би сүүлийн 30 жил сонгосон ш дээ. Маньдаа ганц нүүрсний машин өгчихөөгүй л юм даа. Ганц портер-шанага нүүрс гаргах гэхлээр хил, гааль дээр их хавчсан даа намайг. Та нарыг дахиж сонгохгүй ээ. Нүүрсний худалдааг хамтарч хийх хүн байвал сонгоно

Avatar

Иргэн 2022-12-18 202.126.90.28

хулгай хамтдаа хийвэл болж байна гээд байна аа даа, ял хүндэрсэн, энэ бодлоо үйлдэл болгохоо больсон дээр байх.

Avatar

Нэргүй 2022-12-18 2.101.82.184

цаадах чинь чадахгүй ээ! зүгээр л шүгэл үлээж байгаа юм. Угаасаа портер ч байхгүй юм чинь шуудайгаар зөөгөөд юу л гавив гэж.

Avatar

Нэргүй 2022-12-18 66.181.179.18

АНХААР
ОДООГИЙН БОЛЖ БАЙГАА ҮЙЛДЛҮҮД 1990 ОНЫ ҮЙЛДЭЛТЭЙ АДИЛ ПРОЦЕСС ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ЗАЛУУС ХААШАА ЧИРЖ БАЙГААГ ОЙЛГООРОЙ АРДЧИЛАЛТАЙ ОРОН БОЛНО ГЭЭД ТЭР ҮЕИЙН ЗАЛУУС МАШ ИХЭЭР ДЭМЖИЖ АРАЙ Л БУУРЛУУДАА АЛЧИХААГҮЙ ШҮҮ ТЭР БОЛ ТУХАЙН ҮЕДЭЭ НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ БАЙСАН ӨНӨӨДӨР ИНГЭЭД ХАРХАД БИД УЛС ОРНОО ҮГҮЙРҮҮЛЖ ГАДНЫ УЛСЫН ТҮҮХИЙ ЭДИЙН БААЗ БОЛСОН БАЙНА . ИЙМД ЗАЛУУС АРДЧИЛСАН ОРОНД ӨӨРЧЛӨГДХӨӨРӨӨ ЯМАР УЛС БОЛОХ НЬ ТОДОРХОЙ.

Avatar

Нэргүй 2022-12-18 66.181.179.18

ҮРГ
ОДООГИЙН ЗАЛУУС ХЭРЭГТЭНД ХАРИУЦЛАГА ТООЦ ХӨРӨНГИЙГ ХУРАА БҮР ЦААШЛААД ГАДНЫ УЛСААР ХУЛГАЙЧДЫГ ЦЭЭРЛҮҮЛЬЕ ГЭХ МАЯГИЙН ЮМ ЯРЬДАГ БОЛЖ ЭНЭ БОЛ МАШ БАЛМАД НИЙГМИЙГ УРАЙЛСАН БОЛЬШЕВИКУУДЫН ҮЙЛДЭЛ ШҮҮ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТУСГААР ТОГТНОЛ АРДЧИЛСАН ОРОНД ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРИХЖ УРАЙЛАХ НЬ АРДЧИЛСАН ОРОНД БАЙЖ БОЛОМГҮЙ АСУУДАЛ ЭНЭ НЬ ИРЭЭДҮЙГЭЭ ХААШ НЬ ЧИРЖ БАЙГААГ ЭРХ БИШ МАНИАР ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ ОЙЛГОХ БИЗ. УЛС ТӨРЧ УРЛАГИЙНХАН НЬ ЯЛГАГДХАА БОЛЬЖ ЖҮЖИН ХҮНИЙ УР ЧАДВАРЫГ БИД ТАЛБАЙ ДЭЭР ХАРЦГААЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2022-12-18 66.181.179.18

ҮРГ
МИҮС ОЮУТАН ГЭХ ЗАЛУУ ЯГ Л ҮЙМЭЭНИЙГ ХҮСЭЖ ЭЛДЭВ ЮМ ЯРИХ ЮМ ИХ ОЛОН ТРОЛЛ АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛТОЙ. АНЫХАН МИНЬ ХУЛГАЙ ЛУЙВРАА ДАЛДЛАХ ГЭЖ БАЙЖ БҮР ТҮЙМЭРДЭЖ ОРХИВ ЭНЭ АРДЧИЛАЛ ТУСГААР ТОГТНОЛОО ХҮНДЭЛЖ АРД ОЛНЫ СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА ХЭРЭВ МУУГААР БОДООД СОНГУУЛЬ БОЛДОГ ЮМАА ГЭХЭД ИРГЭД МАНЫГ ЗӨВХӨН ЭНЭ ХУУЛИЙГ БАТАЛСНЫХ НЬ ТӨЛӨӨ СОНГОХ БАЙХ ШҮҮ ЗА ТЭР ЗЭЭЛ МЭЭЛИЙГ ДАРСНЫГ НЬ ЦААШ НЬ ТАРЬЧИХАД. ЕР ЭНЭ ЗАЛУУСЫН САНАА БОДЛЫГ БАГА БАГААР ЧИРЭЭД БАЙГАА ЯВДАЛ НЬ ХААШАА ЧИРЭЭД БАЙГАА

Avatar

Нэргүй 2022-12-18 66.181.179.18

ҮРГ
ЗАЛУУС ХААШАА ХЭН ЧИРЭЭД БАЙГААГ ОЙЛГООРОЙ ЭНЭ БОЛ ТУСГААР ТОГТНОЛООРОО ТОГЛОЖ БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ ИНГЭЖ ДАЛЖИГАНАЖ БАЙЖ ХОЁР ХИЙЛЭЭ ХААЛГАЖ ТҮМНИЙ ДООГ БОЛОВ ХАРВААС ТЭР ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА НЬ ТӨЛБӨРТӨЙ НЬ МЭДРЭГДЭЖ БСЙГАА ШҮҮ ЭЛБЭГДОРЖ ЭХ ДЭЭРЭЭ ОЧООД УЙЛДАГ ШИГ ЭНЭ ЗАЛУУ АРАЙ ЭХИЙНХЭЭ МӨӨМИЙГ ХӨХСӨНГҮЙ УЯНГЫН ХАЛИЛ ӨРӨВДҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ ШҮҮ ИЙМ ХҮМҮҮС Л ХАМГИЙН ХАРГИСЛАЛЫГ ҮЙЛДСЭН БАЙДАГ ИЙМД ЗАЛУУС ЭНЭ САМУУНЫГ ӨӨРИНХӨӨ ТӨЛӨӨ ГЭЖ БҮҮ АНДУУРЦГАА

Avatar

Нэргүй 2022-12-18 2.101.82.184

зээл төлсөн гээд нээх онцгойроод байх юм юу байнаа. засгийн газруудын үйл ажилгаа тасралтгүй явдаг, сайныг нь мууг нь ч хүндийг нь ч хөнгөнийг нь ч үүрээд ялыг нь ч ямбыг нь ч тухайн тухайн засгийн газар эдэлдэг дэлхийд мөрддөг тэр л зарчимаар явж байгаа шүү дээ. нэг зам эхлчээд засаг солигдоход өө энэ тэдний зам гээд талд зогсоолгүй дуусгаад туузыг нь тухайн үеийн дарга хайчилдаг биз дээ

Avatar

ЗОЧИН 2022-12-18 64.119.20.127

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН НЭРС ДУНД УИХ-ЫН ГИШҮҮН А. МӨНХБАТЫН НЭР АЛГА БАЙНА, ЧУУЛГАНЫ ХУРАЛ ДЭЭР ХҮРЭЛСҮХТЭЙ " ЧИ ХУЛГАЙЧ, БИ ХУЛГАЙЧ" ГЭЭД 2-ЛАА ИЛ ТОД ХЭРЭЛДЭЭД МЭДЭЭД БСАН ШҮҮ ДЭЭ, ШАЛГАЖ ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ??? ТЭР ЧОЙЖИЛСҮРЭН, ХҮРЭЛБААТАР, СҮ. БАТБОЛД НАР ХААЧСАН БЭ? ЖИНХЭНЭ ТОМ ХУЛГАЙЧДЫН НЭРСНЬ АЛГА БАЙХ ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж