Реграги: Бид Африкийн хамгийн шилдэг баг гэж дуурсагдмаар байна

Хуучирсан мэдээ: 2022.12.17-нд нийтлэгдсэн

Реграги: Бид Африкийн хамгийн шилдэг баг гэж дуурсагдмаар байна

Реграги: Бид Африкийн хамгийн шилдэг баг гэж дуурсагдмаар байна

“Катар-2022” ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр/2022.12.17/ 23.00 цагт эхэлнэ. Хорват болон Мароккогийн шигшээ багууд Халифа олон улсын цэнгэлдэхэд хүчийг үзнэ. “Е” хэсгээс шалгарч өдийг хүртэл яваа хоёр багийн өмнөх тулаан 0-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн.

Хорват Аргентинд хожигдсон бол Марокко Францад хожигдож хүрлийн төлөө үлдэв.

Тоглолтын өмнө Мароккогийн дасгалжуулагч Валид Реграги “Бид өмнөх тоглолтдоо хожигдсон ч Роки Балбао шиг эргэн ирнэ. Рокигийн долоо билүү найм анги байдаг байх. Тиймээс бид ч гэсэн удаан хугацаанд байх болно. Адармаатай зүйл болж байна. Бид тэмцээнийг сайн эхлүүлж, олон хүнд итгэл өгөхийг хүссэн ч харамсалтай нь дэлхийн аварга ийм байдаг юм байна. Бид хүчирхэг багийн эсрэг тоглосон. Энэ дэлхийн хамгийн шилдэг баг шүү дээ. Бид олон зүйл сурсан. Тиймээс эргэн хөл дээрээ зогсч, урагш харах аргыг сурч, өмнөхөөсөө илүүг хийх хэрэгтэй байна" гэлээ.

Атласын арслангууд энэ дэлхийн аваргаар Бельги, Испани, Португал зэрэг дэлхийн шилдэг багуудыг өвдөг сөхрүүлээд зогсохгүй ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан анхны Африк тивийн баг болоод буй. Харин өнөөдөр тэд медаль хүртсэн анхны баг болж чадах уу?

Реграги үргэлжлүүлэн “Бид бол хагас шигшээд хүрсэн Африкийн анхны баг мөн түүхэн дэх Африкийн хамгийн шилдэг баг. Үр дүн нь үүнийг хангалттай харуулна. Бид энэ хүртэл Европын шилдэг багуудтай нүүр тулсаар ирсэн. Бид гэнэтийн бэлэг барьсан. Хүмүүс бидний сэтгэл зүй, чанар чансааг үүрд санана гэж бодож байна. Учир нь бид мароккочууд үнэт зүйлтэй, хүсэл эрмэлзэлтэй гэдгийг харууллаа. Манай хөгжөөн дэмжигчид гайхалтай байсан учир бид ч гайхалтай байлаа. Энэ багийг үүрд дурсан санах болно гэдгийг би баталж чадна” гэв.

Өнөөдрийн тоглолтын талаар тэрбээр “Бид ард түмнийхээ төлөө ялалт байгуулна. Гуравдугаар байрт орно гэдэг шагналын тавцанд зогсоно гэсэн үг. Тиймээс энэ амжилт манай улс орны хувьд ч, тамирчдын хувьд ч чухал. Хүрэл медаль эх орондоо авчрахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж