Зөвлөлтийн их өлсгөлөнг “геноцид” гэж зарлав

Хуучирсан мэдээ: 2022.12.17-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн их өлсгөлөнг “геноцид” гэж зарлав

Зөвлөлтийн их өлсгөлөнг “геноцид” гэж зарлав

Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталины үед Украинд 1930-аад онд олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэнийг “геноцид” хэмээн зарласан тогтоолыг Пүрэв гаригт Европын парламент баталжээ. Уг тогтоолд "1932-1933 онд ЗХУ-ын дэглэмийн санаатай бодлогоос үүдсэн Украинд болсон Холодомор буюу зохиомол өлсгөлөнг Украины ард түмний эсрэг геноцид гэж Европын холбооны хууль тогтоох байгууллага хүлээн зөвшөөрч байна" гэжээ.

Украин өлсгөлөнд нэрвэгдсэний 90 жилийн ой болон Оросын арми тус улсын эсрэг аймшигт дайн хийж байгааг тохиолдуулан Европын парламент  уг тогтоолыг батлав.

Москвагийн орчин үеийн түрэмгийллийг эсэргүүцэж байгаа тул олон улсын хамтын нийгэмлэгийг өлсгөлөнг "геноцид" гэж албан ёсоор тунхаглахыг Киев уриалсан. Улмаар өнгөрсөн сард Герман тус өлсгөлөнг геноцид гэж тунхагласан юм.

1932-33 оны "Голодомор" буюу Украины их өлсгөлөнг Сталины дэглэм тариачдыг устгах зорилготой зориудаар геноцид хийсэн үйлдэл гэж Киев үздэг. Сталины албадан "нэгдэлжүүлэх" кампанит ажил үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг булаан авч, олон сая хүнийг өлсгөлөнд нэрвэгджээ.

Холодомор нь Орос, Украины харилцаанд удаан хугацааны туршид эмзэг сэдэв  байсаар иржээ.

эх сурвалж: Dawn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
15
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж